8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2018-04-02 08:16:59

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг

анхааруулж байна.

2018 оны 04 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд   7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 1-3  градус хүйтэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment