8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүүхээр буруутай нь тогтоогдсон Р.Бурмаа сайдыг УИХ-аас эргүүлэн татах уу

2016-02-01 12:14:00

Сүүлийн жилүүдэд төрийн түшээд баяр ёслолын өмнөх өдөр нууцаар шахуу ямар нэг хууль баталдаг болоод байгаа. Нууцлагдмал баталсан хууль  дараа нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Тэгвэл үүнийг нэг жишээ нь  өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд  УИХ-ын 75 дугаар тогтоол батлагдаж, Халх голыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгохоор тогтсон.

Тэгвэл уг шийдвэрийг  тус нутгийн иргэд хүчтэй эсэргүүцсэн.  Уг асуудалтай холбогдуулан ХХАА-н сайд Р.Бурмаа 2015 оны 11 дүгээр сарын 20-ны  “Төрсөн нутгаа зарсан гэх худал мэдээллийг олон нийтэд түгээж байна” хэмээн Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг шүүхэд өгөөд байсан. Өмгөөлөгч Д.Батбаяр мөн “Р.Бурмаа сайд ч гэсэн миний нэр төр, алдар хүнд гутаан доромжилсон” хэмээн хоёр биенийгээ доромжилсон гэдэг үндэслэлээр буруутгаж, шүүхдэлцсэн юм. Улмаар шүүхээс хоёр биенээсээ уучлал гуй гэсэн шийдвэр гаргасан байна. Ингэснээр 

Монгол улсын түүхэнд анх удаа төрийн түшээ хүн бүрэн эрх нь цуцлагдаагүй байхдаа хугацаандаа шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон юм.

Шүүхийн шийдвэрийг үндэслэж УИХ, Засгийн газрын гишүүн Р.Бурмааг эргүүлэн татах эрхзүйн үндэслэл нь бүрдэж байгаа аж.

 Иргэнээ доромжилсон нь шүүхээр тогтоогдчихсон Р.Бурмаа сайдыг УИХ-аас нь татуулж хуулиа биелүүлэх болж байгаа юм. Үе үеийн их хуралд шүүх цагдаад тулсан хэрэгт холбогдсон хүмүүс байсан. Гэвч тэдгээр гишүүд халдашгүй дархан эрхээ ашиглан гишүүний бүрэн эрхийн  хугацаанд тухайн хэргийг царцаадаг байсан. Гэвч энэ удаа Р.Бурмаа гишүүн өөрөө гомдол гаргасан боловч шүүхийн шийдвэрээр ялагдсан аж. Монгол Улсын хууль батлах төрийн өндөр албан тушаал хашдаг хүн иргэдээ хуулиа биелүүлэхийг шаардаж, сануулдаг хүн энэ удаа өөрөө хэрхэн хуулиа биелүүлдэгээ  үзүүлэх болжээ.

Хэдийгээр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хугацаа дуусахад дөрөвхөн сар үлдээд байгаа ч хууль бол хууль. Гэвч Р.Бурмаа гишүүнд хуулиа биелүүлэх эсэхэд олон хүн эргэлзэж байна. Учир нь түүний хувьд давхар дээлийг хүчтэй эсэргүүцдэг байсан гишүүдийн нэг. Давхар дээлийг эсэргүүцэж санал өгсөнөөс болж түүний хувьд намаасаа хөөгдөх дээрээ тулж байсан. Намын жагсаалтаар гарч ирсэн учир дараагийн хүнийг оруулж ирнэ хэмээн яригдаж байсан юм. Гэвч нөхцөл байдал өөрчлдөгдөж өдгөө давхар дээлийн эсрэг санал өгсөн дөрвөн гишүүний хоёр нь буюу ЗТЯ-ны сайд М.Зоригт, ХХАА сайд Р.Бурмаа нар давхар дээл өмсчээ. Манайд улстөрийн ёс зүй  үе үеийн парламентад дутагдаж ирсэн. Харин гадны орнуудад өөрөөр шийдэгддэг. Тухайлбал манайхны үлгэр жишээ авах дуртай Японд сангийн сайд нь өөрийн зурагтай дэвүүр гаргасныхаа төлөө өөрөө огцрох өргөдлөө өгч, ард иргэдээсээ уучлал гуйж байсан. Энэ мэт олон жишээ гадны улс оронд байдаг. Харин манайд гишүүний сандал дээрээ шигдээстэй юм шиг дөрвөн жил болдог байдлаа хэзээ засах вэ. Хэрвээ УИХ-ын дөрвөн жилийн хугацаанд ард иргэдээ хохироосон, ёс зүйгүй ямар нэг үйлдэл гаргасан бол уучлал гуйж, албан тушаалаа өгч байх ёс зүйтэй байх хэрэгтэй мэт. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
huuli bus uiildel hiisen bolon ard tumniihee umnu gem buruutai ni togtoogdson bol gishuunees ni tatdag baiya aa.burmaag bol odoo bolison ni deeree. ajlaa ugwul taarna .hudalch
2016/02/01 103.17.108.42
иргэн
энэ тэнэг авгай нүднээс далд ороосой
2016/02/01 103.17.108.42