8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭЕШ-д бүртгүүлэхдээ юуг АНХААРАХ вэ

2018-04-02 09:24:06

Энэ жил 12 дугаар ангийг 42 орчим мянган хүүхэд төгсөнө гэсэн мэдээлэл байна. Үүн дээр өмнөх оны төгсөлтийнс 3000-4000 хүүхэд нэмэгдэж, нийтдээ 45 000 хүүхэд ЭЕШ-д хамрагдана гэсэн урьдчилсан тооцоог гаргажээ. ЭЕШ-ыг зургаадугаар сарын дунд 10 хоногт авахаар БСШУСЯ-нд санал хүргүүлжээ. Харин дүн нь долоодугаар сарын нэгэнд гарна. 

- Сурагчид www.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ. 

- Нэг шалгалт 5800 төгрөгийн бүртгэлийн хураамжтай

 -Мөн энэ жил монгол хэл, орос хэл, англи хэлний шалгалтын сонсох даалгавар нэмэгдсэн байна. 

- Математик, физик, хими гэсэн хичээлүүдийн шалгалтын хугацаа 100 минут, бусад нь 80 минутын хугацаанд үргэлжилнэ.

- Бүртгэл 2018 оны 02-р сарын 05-ны 09:00 цагаас 2018 оны 04-р сарын 16-ны 18:00 цаг хүртэл явагдана.
 

- ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх хүүхэд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор даруулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
  • Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк. Төрийн банк. Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.

Боловсролын Үнэлгээний төв  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
tanaid ajilladag humuus chini yamar mergejil bolovsroltoi humuus ve
2018/04/02 182.160.0.210
  • Recent
  • Most Read
  • Most Comment