8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачилгаар болж буй олимпиадыг засагч машинаар газар дээр нь дүгнэнэ

2018-04-02 09:47:00

"300 шалгуулагчийн материалыг 5 минутад уншиж хариуг нь гаргах хүчин чадалтай"

ЗГХЭГ-ын дэд дарга БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН санаачлагаар "Эрдэнэтийн ирээдүйн эзэд" байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл олимпиадыг Орхон аймагт зохион байгуулж байна. ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ санаачилж, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагийн дэмжлэгээр боловсролын салбарт оруулж буй технологийн дэвшлийг орон нутагт нэвтрүүлэх, сурталчлан таниулах зорилготой энэхүү олимпиад  Орхон аймгийн Хангарьд спорт цогцолборын зааланд болж байна. 

  Энэхүү олимпиадын онцлог нь шалгалт дуусмагц сургалтын материалыг төхөөрөмж машинд уншуулан таван минутын дотор дүнг гарган оноогоор нь том дэлгэц дээр эрэмбэлэх юм. Эхний байруудад орсон сурагчдад шагнал гардуулна. Мөн сурагчаа амжилттай бэлтгэсэн заах аргын нэгтгэлийг мөнгөн шагналаар урамшуулах юм. Боловсролын Үнэлгээний Төвөөс ЭЕШ-ын хариуг 14 хоногийн турш хүлээдэг, асар их хэл ам, хүнд суртал, авлигын асуудал дагуулдаг байдлыг ор тас арилгах зорилгоор энэхүү цахим технологийг нэвтрүүлж буй. Уг засагч машин нь 300 шалгуулагчийн материалыг 5 минутад уншиж хариуг гаргах хүчин чадалтай. 

 ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачилагаар зохион байгуулагдаж буй "Эрдэнэтийн ирээдүйн эзэд" байгалийн ухааны нэгдмэл агуулгын олимпиадын шууд дамжуулалтын хүргэж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment