8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Уянга: Бага насны хүүхэд хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон хэрэгтэнг цаазлах хуулийг санаачилна

Сэтгүүлч Т.Хулан
2018-04-02 15:04:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгт цаазын ял оноох тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар бэлтгэж байгаа талаар Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Г.Уянга, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа, Ерөнхийлөгчийн хуулийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр нар мэдэгдлээ. 

Иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Г.Уянга энэ талаар “Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насанд нь хүрэх асуудал газар авч байна. Өнгөрсөн онд л гэхэд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны аравннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг газар авлаа. Хууль санаачлах эрхийнхээ хүрээнд хууль санаачлан батлуулах саналыг Засгийн газарт тавьсан. Тодруулбал, бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд цаазын ял оноох, хүчирхийлэгчийг хөнгөлөх юм уу, олон улсад хэрэглэдэг аргуудыг судлаж, аль нэгийг нь тусгаж, хууль санаачлах санал хүргүүлсэн ч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тодорхой хариу өгөөгүй байна. Монгол Улс 2010 оноос өмнө цаазаар авах ялыг зургаан төрлийн гэмт хэрэгт хэрэглэдэг байсан. 2010 оны нэгдүгээр сарын 14-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Мөн Монгол Улс Олон улсын гэрээ конвенцед нэгдсэн орсон учраас цаазын ялыг хэрэглэхгүй байхаар зарласан. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялын дээд хэмжээ оногдуулахаар заасан. Мөн Үндсэн хуулийн аравдугаар зүйлд Монгол Улс Үндсэн хууль, дотоодын хууль тогтоомжоо зөрчсөн олон улсын гэрээ, конвенцед нэгдсэн орохгүй гэсэн заалт бий. Иймээс Монгол Улсад цаазаар авах ялыг тодорхой хэргүүд дээр хэрэглэх шаардлага бий болж байна. Тиймээс Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулахаар боллоо. Тиймээс өнөөдрөөс эхлэн олон нийтийн санал асуулгыг эхлүүлж байна. Тодруулбал, Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт цаазын ялыг хэрэглэх санал оруулж байна. Санал асуулга сарын хугацаатай үргэлжилнэ” гэлээ.

Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа “Бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэргийн гаралт сүүлийн үед нэмэгдэж байгаагаас гадна, энэ үйлдэл маш харгис хэрцгий болж байгаа. хэдийгээр цаазаар авах ял хүмүүнлэг бус шинэжтэй ч бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэнд, амьд явахад эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс хүчиндэх гэмт хэргийн санкцыг чангатгаж, бүх насаар нь  хорих заалтыг хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хуучин эрүүгийн хуульд долоон гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэрэглэж байсан. Энэ гэмт хэргээс зөвхөн нэг гэмт хэрэг буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт л цаазын ялыг сэргээх санал оруулах юм” гэв.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Olon ulsiin baiguullagad negdsenee yah ve? Nasaar horih chini bur hatuu shiitgel baihaa.
2018/04/03 103.229.123.76
Монгол
ХУУЛЬ САНААЧЛААД мөнгө авах нь ЧАМД л сайхан бх ХЭРЭГЖДЭГГҮ Й хуулиар МОНГОЛ ДҮҮРЛЭЭ
2018/04/03 202.179.25.51
Амандаа бай л даа.
Орос Женкогийн "Монголыг шулж байгаа 30 гэр бүл" нь 30 лиценз эзэмшигч болж хувираад, нэрлэж чадахгүй "Та нар өөрсдөө ол" гэж Монголчуудыг даапаалсан үлгэр шиг л юм байна.
2018/04/02 202.179.27.230
zochin
Уянгаа гэдэг Түгжил хууль санаачлах эрхтэй юу. Найзыгаа унагах гэж байгаад өөрөө унадаг хүн чанаргүй хүүхэн
2018/04/02 122.201.23.83