
Говь-Алтай аймгийн Чандмань суманд газар хөдөлжээ. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллэсэн байна. Тодруулбал, гуравдугаар сарын 31-ны 00 цаг 05 минут 29 секундэд Чандмань сумаас баруун зүгт 19 км-ийн зайнд 4,4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичэрхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгджээ.



