8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Цогтбаатар: Галын гарц хааж барилга барих боломжгүй

2018-04-02 17:39:53

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 44 дүгээр байрны урд хэсгийн өргөтгөлийг  шүүхийн шийдвэрийн дагуу  нураасан ч суурин дээр нь “Зан интернэшнл” гэх компани дахин шинээр барилга барихаар газар шорооны ажил эхлүүлээд байгаа юм байна. Хоёр байрны хоорондох машин замыг хааж, тус байрны урагшаа харсан цонхнуудыг таглаж  барилга барих гэж байгаа  нь  иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа явдал юм.

 Тус барилга баригдвал хамгийн аюултай нь галын машин орох ганц гарцыг хаах юм байна. “Соёлч 40 мянгат” сууц өмчлөгчдийн холбооны байрууд нь ашиглалтанд ороод удсан учраас гал гарах аюул өндөр, өмнө нь ч гал гарч байсан тохиолдол бий юм.

Оршин суугчид барилга барихаар зэхэж байгаа суурин дээр нь гэр барьж, машинуудаа хааж тавин эсэргүүцлээ илэрхийлж, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт барилгын ажлыг зогсоож  өгөх хүсэлт хүргүүлжээ.  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар газар дээр нь очиж байдалтай танилцаад  247 өрх, 1280 иргэний эрхийг зөрчиж, галын гарцыг хааж  барилга барих боломжгүй учир холбогдох байгууллага,  хүмүүст албан шаардлага хүргүүлэхээр боллоо.

 Оргин суугч  Болдсайхан:

 Би 44 дүгээр байрны хоёр давхарт оршин суудаг . Манайх энэ өргөтгөлийг нураах явцад маш их хохирол амссан. Цонх цуурсан, барилгын хананд цууралт үүссэн. Манай цонхтой наагаад өргөтгөл баригдсан байсан. Тэрийг маш балмадаар нураасан.  Бид шүүхийн шийдвэрийн Амгаланбаяр даргад бас мэдэгдсэн. 3 сарын 12 нь өргөтгөлийг нураах шүүхийн шийдвэр нь гараад  15 нь шууд нураасан.

Оршин суугчдад ерөөсөө мэдэгдээгүй.  Шууд л том том биетэй залуучууд орж ирээд л аминдаа хайртай нь гараарай гээд л нурааж эхэлсэн.  “40к”  гээд кафены тоног төхөөрөмжүүд ширээ сандал, мөн хүнсний дэлгүүрийн тоног төхөөрөмжүүд бүгд юу ч үгүй болсон . Маш балмадаар нураасан.

Бид  бүх шатны байгууллагад хандсан.  Нийслэлийн хот төлөвлөлтийн газар, нийслэлийн орлогч Анар,  ОБЕГ,  АТГ  хандсан.  Одоогоор хариу алга.

 Энэ газрыг 2004 онд нийслэлээс164 дүгээр захирамж  гарган    “Зан интернэшнл” гэх компанид олгосон. Тухайн үедээ 240 м2 гэж ойлгож байсан чинь  энэ өргөтгөлтэй нийлээд 480 м2  болсон авсан юм байхгүй юу цаанаа. 45 дугаар байрны хойт талын газрыг тухайн үедээ ухсан нь бас тус байранд цууралт үүсгэсэн. Одоо ингээд хоёр байрыг холбож байр бариад галын гарцыг хаахаар дайрч байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Оршин суугч
Газар зарсныг нь харсан хүн байвал гэрч болоод өгөөч
2022/04/25 59.153.115.241
ЗОЧИН
Энэ газрыг зарсан, хахуулдсан гээд янз бүрээр бичээд гүтгээд ч байгаа юм шиг, бүхий л газраар шалгуулж, хариу нь гардаг л биз дэ, эсэхгүүцэгч нар нь хэдэн төгрөг олчих санаатай нь харагдаад л
2019/05/16 202.179.24.233
Тулга
Ямар ч жижиг асуудлаар шоудах юм бэ дэ, шуухийн хэд хэдэн шийдвэр байсан биз дэ
2018/12/21 202.179.26.192
зангад
Галын гарц хаана, ОС -ы стандарт зөрчиж ТУЛГАЖ барина тоглоомын талбай маин тавих зай гээд бүх стандарт зөрчиж бха БҮЛТГЭР ЭНХБОЛД БҮХ ГАЗРЫГ УЛАЙРАН ЗАРСнаас өөр сайжруулсан юм АЛГА даа
2018/04/03 202.179.25.51