Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэгэн хүнсний дэлгүүр шатаж дөрвөн хүүхэд, хоёр том хүн угаартжээ.Энэхүү дуудлагын дагуу шөнийн 03 цагт, НОБГ-ын алба хаагчид ажиллаж, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Баянголын дөрөвдүгээр гудамжинд байрлах “Хархираа” хүнсний дэлгүүрийн хоёр давхар байшин шатаж байсныг унтраажээ.Гал түймрийн утаанд 14 настай, эрэгтэй угаартаж ухаангүй байдалтай байсныг Аврах 26 дугаар ангийн салааны алба хаагчид гарган авч, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгч, амь насыг нь авран хамгаалсан байна. Мөн уг түймэрт 35-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй, 6 настай эмэгтэй, 15 настай эмэгтэй, 13 настай эрэгтэй нар угаартсан байсныг аварчээ.
Угаартсан хүүхдүүдийг аварчээ
2016-02-01 11:38:00