8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Н.Мөнхжаргалыг саатууллаа

2018-04-03 08:37:00

Дөрөвдүгээр сарын 01-нд АТГ-аас  Дубайн гэрээтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт,  'Эрдэнэс Монгол' ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан   Н.Ариунсан нарын хүмүүсийг саатуулан шалгаж байгаа юм. Мөн Дубайн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд прокурорын дуудах хуудсыг хүргүүлээд байгаа. Түүнийг  Монгол Улсад ирсэн даруйд нь дуудаж байцаалт авч, яллагдагчаар татна хэмээн албаны хүн мэдээлэл өгсөн. Мөн эдгээр хүмүүстэй хамт “Стандарт” банкнаас зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан хэрэгтэй холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Амарбатыг баривчилаад байгаа. АТГ-ын баривчилгаа үргэлжилж өчигдөр дахин нэг хүнийг баривчилжээ. Тодруулбал,АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсанн н.Мөнхжаргалыг өчигдөр саатуулсан байна.  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
za
Zavsariin humuus yah ve shuud Bayartaigaa uchiraa oloochee
2018/04/03 202.179.27.70
иргэн
барьж хорих яах вэ.шүүлт нь шударга байх хэрэгтэй. Зоригийн хэрэг шиг л бүү болоосой.
2018/04/03 122.201.21.140
S.ERDENE
ODO L AJILA HIJ EHLEH N SUGAR GANZORIG GAZRIN NAIMACHDIG YAGAD BARIHGUI BNA VE
2018/04/03 64.119.18.236
Зочин
За сүржин эхлээд даржин дуусчихгүй л бол ард түмэн хулгайлуулсан луйвардуулсан юмаа олж авч өр ширээ нимгэлмээр байгаа шүү. Хүн барьж хорих нэг хэрэг, нийтийн эрх ашигт юм олж долоох өөр хэрэг.
2018/04/03 209.169.198.10