8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баярцогтыг цагдан хорих эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ

2018-04-03 08:53:00

Авлигатай тэмцэх газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татан шалгах шаардлагатай гэж үзэж саналаа прокурорт өчигдөр хүргүүлсэн билээ. Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг цаашид яллагдагчаар татаж цагдан хорих шаардлагатай гэж үзсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Баярцогт нарыг яллагдагчаар татах, үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа Нийслэлийн Прокурорын газарт тавьсан аж. Улмаар прокуророос цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэх юм байна. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Munch ih idsen dee
2018/04/03 103.10.21.76
Сада
ХОРЬ ДҮҮЖИЛ Наад ХЯТАДАД чинь энэ ч БАГАДНА
2018/04/03 202.179.25.51
Abir
Shuuh hudaldagdah blgui dee ....
2018/04/03 112.72.14.194