ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хамтран хэрэгжүүлж буй “Хил-2018” арга хэмжээний хүрээнд Буянт-Ухаа дахь гаалийн газарт тусгай ажиллагаа зохион байгуулсан байна. Энэ үеэр олон улсын ирэх чиглэлийн долоон нислэгийн 428 зорчигчид үзлэг шалгалт хийжээ. Гаалийн хяналт, шалгалт болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд 2017 онд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан 12 холбогдогчтой, 9 удаагийн үйлдэлд холбогдох 206.23 грамм “мөс” буюу метамфетамин, 200 ширхэг ЛСД, шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис/кетамины агууламжтай/ 39,1 гр, Анданте 112 капсулыг илрүүлэн хурааж, харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Хилээр шинэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлэхийг завджээ
2018-04-03 09:41:10