8o
Улаанбаатар хот
mobile menu

Зориулалтын бус газар авто машин худалдаалж байсан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоолоо

2015-11-13 09:23:00

Нийслэлийн хэмжээнд автомашины худалдаа эрхэлж байгаа нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдгаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан үзлэг шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд  хамтран эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд газраа зориулалтын дагуу ашиглахыг сануулж, хууль зөрсчсөн аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай албан мэдэгдэл өгөөд байгаа юм.

Энэхүү мэдэгдлийн хүрээнд “Мөнгөн хүлэг” ХХК, “Хан-Өндөр” ХХК, “Баттогтох”, “Хосхүлэг” ХХК, “Баянзүрх моторс” ХХК, Роял моторс ХХК, “Поп карс” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд шаардлагыг хүлээн авч гадна талбайдаа авто машин худалдахаа зогсоосон байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн, “Сарны титэм үзэсгэлэн” ХХК, “Таван богд смарт электроникс” ХХК, “Материал импекс” ХХК, “Эс Энд Эй” ХХК, “Богц оюут” ХХК, “Метро моторс” ХХК-иуд гадна талбайдаа машин худалдаалах үйл ажиллагаагаа зогсоожээ.

Нийслэлд үйл ажиллагаа  явуулж байгаа авто захуудын эзэмшиж байгаа газар нь орон сууц, сургууль, цэцэрлэг, гэр бүлийн хэрэгцээний болон нийтийн эзэмшлийн зам, талбайн зориулалтаар ашиглаж, эзэмшихээр заасан газрууд байдаг гэж  Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлж байгаа юм. Тиймээс энэхүү шалгалтыг цаашид үргэжлүүлж зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл