8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: АН гишүүдээ өмгөөлж, хамгаална 

Сэтгүүлч Т.Хулан
2018-04-03 15:08:36

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэсэн байна. Энэ үеэр тус бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цаг үеийн зарим асуудлаар байр, суурийг нь сонслоо. 

- Оюутолгойн гэрээтэй холбогдуулан танай намын гурван гишүүнийг барьж, хорилоо. АН-ын бүлэг уг асуудалд ямар байр, суурьтай байгаа вэ? 

-  Оюутолгойтой холбоотой асуудлаар Ардчилсан намын угшилтай гэгдэх гурван хүнийг Авлигатай тэмцэх газраас баривчилсан байна. УИХ-ын 2009 оны 57-р тогтоолоор Оюутолгойн гэрээг хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ, С.Баярын Засгийн газар баталсан юм. С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ажлын хэсгийг тухайн үеийн Эрдэс баялгийн сайд С.Зоригт ахалж байсан. Тэгэхээр гол холбогдож байгаа асуудалтай хүмүүсээ шалгахгүйгээр Ардчилсан намтай холбоотой гурван хүнийг баривчилж байгааг улс төрийн захиалгат шалтгаан байна уу гэж болгоомжилж байгаа. Ажлын хэсэгтэй холбоотой хүмүүсийг шалгахгүйгээр намаар нь ялгаврлаж байгаа нь улс төрийн шинж, агуулга байна уу гэсэн болгоомжлол байгааг Ардчилсан намын бүлэг илэрхийлж байна.

- Эрдэнэтийн 51 хувьтай холбоо асуудал дээр Арбитрын шийдвэрийг Засгийн газар дотоодын шүүхээр хэлэлцэх боломжтой гээд байгаа. Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх нь байгаа, Засгийн газар Арбитрын шийдвэрийг хүлээж аваагүй гэдэгт Ардчилсан намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ? 

-    Эрдэнэтийн 51 хувь буюу Стандарт банкинд барьцаанд тавьсан хохиролын асуудлаар ажлын хэсэг байгуулах шаардлагыг УИХ-ын даргад өгөхөөр шийдвэрлэсэн. Нэн яаралтай ажлын хэсэг байгуулж холбогдох этгээдүүдээр хохиролыг нь төлүүлэх хэрэгтэй. Мөн 51 хувьтай холбоотой, Стандарт банкны барьцаатай холбоотой элдэв янзын худал_ үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийг нэг тийш нь болгох ёстой. Учир нь Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалсан асуудал нь Монгол улс, ард иргэдэд учирсан бодит хохирол учраас үүнийг яаралтай шийдвэрлэх ёстой гэдэгт санал нэгдсэн. Тиймээс саналаа УИХ-ын даргад хүргүүлэх болно. Арбитрын шүүхийг шийдвэрийг Монгол улсын Засгийн газар эргэж авч үзэх тухай асуудал байхгүй. Тэгэхээр арбитрын шүүхийн шийдвэр эцсийнх гэж ойлгох хэрэгтэй. 

-    Оюутолгойг гэрээнд дүгнэлт хийх ажлын хэсэгт танай бүлгээс гишүүн орсон уу? 

-  АН-аас З.Нарантуяа гишүүнийг оруулсан. Ажлын хэсгийг байгуулаад анхны хуралдаанаа хийсэн байна. Маш ноцтой нь урьдчилан шалгалтын дүгнэлтэд тулгуурлан дүгнэлтээ гаргасан байна. Ингэж болохгүй. Уг ажлын хэсэг ажиллаад шинээр дүгнэлт гаргах ёстой. Ажлын хэсгийн гол зорилго нь хөрөнгө оруулалтын гэрээг шалгах юм. Хөрөнгө оруулалтын гэрээний буруу, зөв нь хаана байна гэдгийг тодорхой болгох ёстой. 

- АН-ын зүгээс АТГ-т шалгагдаж буй намынхаа гишүүдийг өмгөөлж байр, сууриа илэрхийлэх үү? 

-  Нэг зүйлийг л хэлье, Оюутолгойтой холбоотой асуудлаар нийгэмд маш том эргэлзээ явж байна. Үнэн, худал эсэх нь мэдэгдэхгүй маш их эргэлзээ байгаа юм. Монгол улс авлига, төрийн баялагийг хулгай хийсэн үйлдэлд цэг тавъя гэж төлөвлөж байгаа бол бид тэвчээртэй хандана. АН гишүүдээ өмгөөлж, хамгаалалгүй яахав. Асуудалд тэнцвэргүй хандаж буй тохиолдолд бид нар өөрсдийн үгийг хэлэх ёстой. Оюутолгойн асуудалд улс төрийн өнцгөөр хандаад байна. АН-ын гурван гишүүн маань шалгуулахдаа үнэн, зөвөө олоосой.Юун түрүүнд АН-ын гишүүдийг барьж, хорьж буйд л бид эмзэглэж байна. Үүнд ямар шалтгаан байна. Гол хариуцагч болох тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, ажлын хэсгийн ахлагч нарыг баривчлахгүй байхыг харахаар МАН гэсэн өнцөг харагдаад байна. Тэгэхээр уг асуудалд улс төрийн өнцгөөр хандаж улс төрийн хэлмэгдүүлэлт явуулчих вий дээ гэсэн болгоомжлол байна. Хэрвээ энэ асуудал улс төрийн нөхцөл байдлаар явах юм бол АН үгээ хэлнэ. Танай, манай намынх гэсэн ялгаврыг байлгаж болохгүй зүйлийг хууль хяналтын байгууллага хийж байгаа шүү гэдгийг анхааруулмаар байна. Тэгэхээр Оюутолгойн гэрээтэй холбоотой маргаантай асуудлыг үнэн зөвөөр гаргах ёстой. Хүн яллах нь гол асуудал биш юм. Оюутолгойн гэрээг зөв авч явж улс орны хөгжилд хувь нэмэр оруулах хэмжээнд байлгах ёстой. Нэг эсвэл нэг хэсэг хүнийг ялласнаар Оюутолгойн гэрээ сайжирахгүй гэдгийг хаа, хаанаа ойлгох хэрэгтэй. 

-  Цаазын ялыг сэргээх хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлахаа мэдэгдсэн. Энэ асуудалд АН-ын бүлэг ямар байр, суурьтай байгаа вэ? 

-    Цаазын ялыг сэргээх асуудлаар УИХ-д албан ёсоор асуудал тавигдаагүй байна. Тиймээс АН-ын бүлгийн хурлаар уг асуудал хэлэлцэгдээгүй. Энэ бол нийгмийн сүлжээнд яригдаж буй асуудал. Нийгмийн сүлжээнд яригдаж буй асуудлаар АН-ын бүлэг байр, сууриа илэрхийлэхгүй. Албан ёсоор хууль болон өргөн баригдвал бүлгээрээ хэлэлцэнэ. Ингэхдээ нухацтай хэлэлцэнэ. Ажлын хэсэг байгуулаад ажилласан ч болно. Цаг хугацааны салхилсан энэ асуудалд бид автахгүй. 

-   АТГ-ын даргын ажлын үүрэгт хугацаа дуусч байна гэх мэдээлэл байна. Х.Энхжаргал дарга хуучин Ганболд даргын үүрэгт хугацааг үргэлжлүүлэхээр томилогдсон юм уу? 

-   АТГ-ын даргын тухайд хуулийн дагуу л явах ёстой. Хуулинд “Хэрвээ орон, гаран нөхөн орсон бол томилогдож буй хүн үлдсэн хугацааных нь бүрэн эрхийг эдэлнэ” гэж заасан. Энэ заалтаар уг асуудал шийдэгдэх болов уу. 

-   Сүүлийн үед Засгийн газрыг огцорч магадгүй гэх яриа гарч байна. Энэ талаар та бүхэнд сонсч, дуулсан зүйл бий юу? 

-   Засгийн газар үнэмлэхүй олонхоос сонгогдсон. Тэгэхээр үнэмлэхүй олонхийн л мэдэх асуудал. АРдчилсан нам Засгийн газрыг огцруулдаггүй юм. Дахин Засгийн газраа огцруулах эсэх нь олонхийн л асуудал. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
төги
энэ одоо нам гишүүд ээ хамгаалъна гэдэг юу гэсэн үг вэ? болих хэрэгтэй нам итгээд ,албан тушаал өгсөн ,очоод буруу зүйл хийсэн бол шүүх нь шийдэг лдээ
2018/04/04 202.179.11.10
Zochin
Гишүүдээ өмгөөлнө гэж юу яриад байгаа юм бэ? Баярцогтыгоо та нар чинь намаасаа хөөчихсөн биздээ. Хазайсан дээр нь бушуухан түлхээд авсан биздээ
2018/04/04 103.229.177.66
зочин
баяр зоригт нар хамт л суувал шудрагаар ойлгогдоно,монгол худлаа л болчихлоо доо
2018/04/04 66.181.184.108
Zx
Zailaa muu umhii shugel sdaa muu 9 shiden burdsen muu hulgaich aa chinii shorond ochih tsag chin udahgui irnee gaiguiee muu hoshnogo
2018/04/04 203.91.115.39
basaev
МАН-ынхан тэр дундаа хамгийн их хулгайч луйварчид, 1 номерт шалгах хэрэгтэй, Тэд ЭРДЭНЭТИЙГ юу болгож байгааг харсаар байж юугаа хуцаад байнаа
2018/04/03 66.181.160.14
Сэлэнгэ аймаг
Энэ Зүүнхараагийн халзан хужаа чинь Хушаатын хулгайч данжаад Баярцогтыг намын нэрээр хамгаалах юм гэнэ шүү! Ёёоо ёо минь.
2018/04/03 103.229.120.204
Zochin
АТГ энэ эрчээрээ сайн ажилллах хэрэгтэй С. Эрдэнэ н. Эрдэнэбат мэтийн хүмүүс бүтэн нойртой хонож чадахгүй яваа биз та нар энхийн цагааэ тагтаа огт биш С. Баярцогтоос илүү муу муухай нь бүрдсэн хүмүүс.
2018/04/03 150.129.142.59
Zochin
АН өмнөх 4 жил хоёр гурван уулзвар хэдэн арван тэрбумаар өргөсгөсөн одоо маш том бүтээн байгуулалтад бүү саад хий энэ засгийн ажилыг хийлгэ н. Эрдэнэбатаа
2018/04/03 150.129.142.59
Zochin
АН өмнөх 4 жил Улс эх орон ард түмнийхээ амьдралыг балласан шүү дээ. Хэрэгт холбогдсон хүмүүсээ өмөөрнө хамгаална гэж юу яриж байна. С. Эрдэнэ н. Эрдэнэбат та 2 бас шалгуулах хэрэгтэй .
2018/04/03 150.129.142.59
Иргэн
Хулгайчид хулгайчаа хамгаалах нь аргагүй дээ.
2018/04/03 27.123.214.104
Зочмн
Битгий хууль бус юм ярь л даа. АН гишүүдээ хамгаална ч гэх шиг.
2018/04/03 43.242.243.189
Болд
Би хэрэг хийсэн танай намд орьё л доо.
2018/04/03 211.36.142.213
халзан толгойт
Намын эрх ашгаас ард түмэнийх дээгүүр байх ёстой
2018/04/03 202.21.106.165
mal.min
yu hutcaad bga ym be menge idsen hahuul awsan offshord mungu nuusan gd shwetcariin huuli notlood bn teneg min nam gj emeereed bh ym bgu hen buruutain huuliin dor buhiin za
2018/04/03 103.10.22.23
  • Recent
  • Most Read
  • Most Comment