8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөтийн эрэгтэй тамирчид маргааш эх орноосоо мордоно

2018-04-03 17:45:00

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 2018 оны “Дэлхийн цом”-ын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болно. Тус тэмцээнд оролцох манай улсын тамирчид маргааш АНУ-ыг зорино. Монголын багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг-д С.Ганбаяр, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү, 86 кг-д О.Үйтүмэн, 92 кг-д Л.Төртогтох, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар хүч үзэхээр болсон. Эднээс 70 кг-ын жинд АНУ-ын Мэриландын их сургуульд дасгалжуулагчаар ажилдаг, спортын мастер С.Ганбаяр, хэдхэн хоногийн өмнө Билл Фарреллийн ОУТ-д 79 кг-д зодоглосон ОУХМ Г.Идэрхүү нар оролцоно. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Орхон аймгийхан
Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн хамт олонд амжилт хүсье! Орхон аймгийн БаянӨндөр сумаараа овоглуулан барилддаг дүү Батзулдаа өнөө жил аймгийн арслан цолтой болох болтугай!
2018/04/03 64.119.23.180
  • Recent
  • Most Read
  • Most Comment