8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын Н2 виз мэдүүлэх эрх нээгджээ

2018-04-03 18:25:00

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон.

"Дөрөвдүгээр сарын 1-нээс H-2 визийг мэдүүлэх эрх нээгдсэн болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг байна.

Энэхүү визтэй холбоотой мэдээллийг Consul.mn сайтын “Хөдөлмөрийн виз” гэсэн хэсэгт байршуулсан болохыг иргэд олон нийтэд санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment