8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

2018-04-04 08:37:52

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнөдөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө  ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас, нойтон цас  орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 0-2  хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 5-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга, 7,8-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment