8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Баатаржав: 1 нас 8 сартай хүүхдийг хүчиндэж байгаа хүнтэй "хүний эрх" гэж юу ярих юм бэ?

2018-04-04 09:01:00

Цаазын ялыг сэргээх болон эрүүгийн хуулийн талаар Хууль сахиулахын их сургуулийн “Хүндэт профессор”, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Баатаржавтай ярилцлаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн. Мөн олон нийтээс  санал асуулга явуулна хэмээн мэдэгдээд байгаа. Хууль зүйн ухааны доктор, профессор хүний хувьд та Цаазын ялыг сэргээх тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Цаазын ялыг  сэргээх нь зөв гэж үздэг. Гэхдээ хязгаартай сэргээх ёстой. Бага насны хүүхэд буюу 14 нас хүрээгүй хүнийг хүчирхийлсэн тохиолдолд гэмт этгээдийг цаазлах ёстой. Цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн санаачлагыг тууштай дэмжиж байгаа хүний нэг нь би. Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барина гэсэн. Хэлэлцэх хүртэл саад тулгарах байх. 

-Үндсэн хуулийн 10-р зүйлд заасны дагуу МУ Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх ёстой гэж заасан байдааг. Эргээд Цаазаар авах ялыг сэргээснээр олон улсад манай улсын нэр хүнд унах юм биш үү?

-Цаазаар авах ялыг хүчингүй болгох гол үндэс нь биш. Дэвшил мөн үү гэвэл мөн. Мэргэжлийн хуулиар бол олон юм ярина. Цаазаар авах ялаас татгалзах ёстой юу гэвэл татгалзах ёстой. Гэхдээ одоо цаг хугацаа нь болоогүй байна. Эрүүгийн нөхцөл байдлыг хар. Олон нийтийн шаардлагыг хар. Ийм байгаа учраас цаазаар авах ялыг сэргээх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ялангуяа бага насны хүүхдийг хүчиндсэн бол цаазаар авах нь зөв. Манай хойд хөрш хоёр жилийн өмнө цаазаар авах хүнийг тайган болгодог хуулийн заалттай байсан ш дээ.

-Цаазаар авахаасаа илүүтэй бүх насаар нь хорихоос илүү хүнд шийтгэл гэж байхгүй гэж хуулийн байгууллагын мэргэжилтэнүүд хэлдэг. Нөгөө талаасаа цаазаар авахад хүний эрхийн асуудал хөндөгдөж байна?

-Хэдэн хүнийг бүх насаар нь хорих юм бэ. Хэдий хэмжээний зардал гарч байна. Би үүнд санал нийлэхгүй байна. 1 нас 8 сартай хүүхдийг хүчиндэж байгаа хүн чинь хүн мөн үү гэдгийг эхлээд авч үзэх ёстой. Ийм хүнтэй хүний эрх гэж юу ярих юм бэ?

Эрүүгийн хууль амьдралаас хол тасархай хууль. Монгол оронд хэрэгжих ямар ч бололцоогүй.

- Манайх эрүүгийн маш муу хуультай болчихлоо. Үүнээс болоод гэмт хэрэг маш их гарах боллоо гэж зарим хуульчид ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Гэмт хэрэгтэй тэмцэх гол хуулийн нэг нь Эрүүгийн хууль.Гол гэмт хэрэгтэй тэмцэх Эрүүгийн хууль маань гэмт хэрэгтэй тэмцэх бус өөгшүүлсэн хууль болсон. Тэгэхээр энэ хуулийн талаар 2,3 санаа хэлье.

  1. Эрүүгийн хууль амьдралаас хол тасархай хууль болсон. Монгол оронд хэрэгжих ямар ч бололцоогүй хууль.
  2. Эрүүгийн хуулиас гэмт хэргийг зүйлчлэл гэдэг том шалгуурыг бараг хассан. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн нарийн зүйлчлэлээр шийдвэрлэж байх ёстой.Тэр зүйлчлэл эрүүгийн хуульд байхгүй.  Гэмт хэргийн ангилал гэдэг юмыг эрүүгийн хуулиас аваад хаячихсан.
  3. Эрүүгийн хуулийг дагаж явдаг эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж байдаг. Үүнийг хууль гэж хэлэхэд ичмээр хууль болжээ. Ганцхан жишээ хэлэхэд одоо Монгол Улсын мөрдөн байцаах алба  юунд чиглэж байна вэ гэвэл тухайн хэрэг үйлдсэн хүнээ хэргийг нь хүлээлгэх л ёстой гэсэн зарчмаар явж байна. Тухайн иргэн хэргээ хүлээчихвэл хялбаршуулсан маягаар шийдэх юм гэнэ. Байцаан шийтгэх хуулинд ийм заалт орчихсон. Мөрдөн байцаалт явуулахгүй хэдхэн хоногийн дотор шийдээд хаячихна. Тодорхой жишээн дээр хэлэхэд С.Зоригийн хэргээр ял авсан хүмүүсээс харж болно. Хэрэг гарах үед 16 настай байсан хэдэн залуучуудыг яаж шийтгэж байна вэ. Гол хэрэгтэн гээд байгаа хүн нь хэргээ хүлээсэн бол шийтгэхэд бэлэн болно. Ийм байхад яаж гэмт хэрэгтэнтэй тэмцэх вэ.

Мөн эрүүгийн хуулинд албан тушаалтаны гэмт хэрэг гэж байсан том бүлгийг авлигалыг гэмт хэрэг болгоод толгой илсэн зүйл боллоо. Авлигалын гэмт хэрэг үйлдсэн байхад оноож байгаа ял дэндүү хөнгөн байна. Гэтэл гар утас хулгайлсан хүнд 10 жилийн хорих ял өгч байна. Өнөөдөр манай улсад ийм л хууль үйлчилж байна. Хэрэг мөртөлттэй холбоотой байцаан шийтгэх хуулинд хэргийг шалгаж байх хугацаанд хэргийг хаадаг ийм л хууль өнөөдөр үйлчилж байна.

-Авлига хээл хахуулийн хэргийг хэрхэн таслан зогсоох вэ?

-Авлига өгсөн авсан хүнийг хоёуланд хариуцлага хүлээлгэх ёстой. Эрүүгийн хуульд орсон том ноцтой зүйл бол хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэсэн юм орчихсон. Энэ битүү утгаараа хуулийн этгээдүүдийг хамгаална гэсэн үг. Өөрөөр хэлбэл авлига өгч байгаа гадаадын компаниудыг хамгаална гэсэн үг. Энэ бол маш том аюул. Яаралтай эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Мөн маай Зөрчлийн хууль бол маш муу хууль болсон. Хуучин хуулиасаа дордсон. Хулгайчдын толгойг илсэн, завшсан хууль боллоо. Зөрчлийн хууль ийм байгаагаас болж эрүүгийн хууль муудаж байна. Албан туштаалтаны гэмт хэрэгт хариуцлага тооцдог гол хууль нь эрүүгийн хууль. Гэтэл албан тушаалтанд оноох ял "ял төдий" байна. Би 47 жил эрүүгийн хуулийн хичээл зааж байгаа хүний хувьд ичиж байна. Эрүүгийн хуулийг бариад хичээл заах боломжгүй болсон. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
А. Нэргүй
Бага насны хүүхдийг хүчиндсэн, бусдыг санаатайгаар алсан, захиалга өгч бусдыг алуулсан, онц их хэмжээний авилга авсан, эх орноосоо уравсан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цаазаар авах нь зөв.
2018/04/17 202.179.26.219
А. Нэргүй
Судлаач нэртэй доор сэтгэгдэл оруулсан хүнд зориулав. Та өөрөө хэдэн цаас эргүүлж судалж үзээд үнэлэлт, дүгнэлт хийж, асуудал дэвшүүлж, тодорхойлолт гаргаж үзсэн бэ? Энэ салбарын жижиг эрдэмтэн мөн үү
2018/04/17 202.179.26.219
irgen
yamarch gemt hereg uildsen baisan ch hunii erh gej bii, bid ardchilsan uls. iim bodlogogui ug heltei, massiin tuilshraliig odooson chadwarlag bus ondor nastanguudiig ajlaas ni choloolwol taarna.
2018/04/06 66.181.161.64
hi
hi
2018/04/06 66.181.161.64
од
араатаныг хүн гэвэл та итгэхүү?
2018/04/04 66.181.176.189
huu
mergejliin hunii nudeer haraad heregleed uzwel uneheer muu huuli bolson ni unen ali ali taldaa hyanaltiig sulruulsan neg tiim argatsaasan huuli daa yadaj taslan sergiileh arga hemjee awah bolomjgui
2018/04/04 122.201.31.249
Бүдүүн Дааяа
МАН-ын улс төрийн тоймч Дашзэвэг үлгэр жишээ үзүүлсэн.МАН-ын төгцөгүүд ч өөрийн хүчиндэгч нараа хайрлан хамгаалж байна.Жишээ Лүндаажанцан гэдэг өвгөн Бандааш хочит залуудаа их хайртай болсон гэсэн
2018/04/04 180.149.78.99
Ss
1.8 nastai huuhded huchirhiilsen gehed eruusuis oilgohgui bna . Yaj iim yum baij boloh bee. Tsaazal. Tsaazal. Yagaad 18 nas hurtel bol tsaazalj bolohgui gej.
2018/04/04 90.143.181.214
судлаач
салбарын том эрдэмтэн нь ийм бодолтой байх гэж. аймар юмаа. Соц үеийн ойлголт хандлагаа өөрчилж, ядаж ном юм л да. Популист улс төрчдийг дагаад судалгаагүй, хүний сэтгэл зүйгээр тоглоод байна шүү
2018/04/04 103.11.195.23
Shavi
Bagshaa yaj bgaa yum be. Jenko giin gar hul bolood
2018/04/04 66.181.166.60
124
Avilga avsan khuniig tsaazal tegvel avilga zogsono tegeed avilga avakhaa bolivol khen tsaazluulakh ym
2018/04/04 183.177.98.182
123
үнэн шүү,зрим нь үнэт зүйл хүнээ хайрлая ч гэх шиг тийм адгуус үнэт зүйл байлаа юу,устгах л хэрэгтэй,10-ийг устгахад л ингэвэл дэмий гэдгийг хүн ухаарах байх гэж л боддог доо
2018/04/04 202.179.24.82
Баас
Авилга авсан бол Цаазаар ав
2018/04/04 66.181.161.51
Сүхбаатар
ЗӨв л хэлсэн бна даа Эрүүгийн хуулийс захиалагчийг хассан нь ноцтой алдаа болсон одоогийн шалгаж байгаа олон хэрэг захиалагчгүй болчихоод бна шүү гэдгийг судлаачийн хувьд хэлмээр
2018/04/04 203.91.116.158
  • Recent
  • Most Read
  • Most Comment