8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүүн гурван аймгийн нутаг хуурайшилттай байгаа тул ой, хээрийн түймрээс сэргийлэх үүрэг өгчээ

2018-04-04 09:44:34

Энэ өвөл Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар хур тунадас бага орсон. Улмаар зүүн гурван аймаг хуурайшилт ихтэй байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр энэ хавар салхи шуурга ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй гарсан. Үүнийг ч нотолж Онцгой байдлын ерөнхий газарт ирэх гал түймрийн дуудлагын тоо он гарсаар нэмэгдсэн байна.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрийн дийлэнх хувь нь хуурайшилтын зэрэгт шилжсэн учир ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, албаны бэлтгэл бэлэн байдлаа хангах, гал түймэр гарах эрсдэл бүхий сумдад урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг ОБЕГ-аас өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment