8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баяр, Д.Зоригтыг ч бас саатуулъя

2018-04-04 10:07:00

Оюутолгойн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Сангийн сайд асан С.Баярцогтыг АТГ-аас саатуулан хориод байна. Түүнтэй хамт АН-ын хоёр ч гишүүнийг баривчилсан юм.

Өчигдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Оюутолгойтой холбоотой асуудлаар Ардчилсан намын угшилтай гэгдэх гурван хүнийг Авлигатай тэмцэх газраас баривчилсан байна. УИХ-ын 2009 оны 57-р тогтоолоор Оюутолгойн гэрээг хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ, С.Баярын Засгийн газар баталсан юм. С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ажлын хэсгийг тухайн үеийн Эрдэс баялгийн сайд С.Зоригт ахалж байсан. Тэгэхээр гол холбогдож байгаа асуудалтай хүмүүсээ шалгахгүйгээр Ардчилсан намтай холбоотой гурван хүнийг баривчилж байгааг улс төрийн захиалгат шалтгаан байна уу гэж болгоомжилж байгаа. Ажлын хэсэгтэй холбоотой хүмүүсийг шалгахгүйгээр намаар нь ялгаврлаж байгаа нь улс төрийн шинж, агуулга байна уу гэсэн болгоомжлол байгааг Ардчилсан намын бүлэг илэрхийлж байна” мэдэгдсэн.

ҮнэхээрРио Тинтогоос их хэмжээний хахууль авч тэдний талд ажилласан буруутанг ирээд байгаа бол ганц С.Баярцогт бус тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарыг ч мөн шалгах ёстой.

Гэтэл яагаад ганц С.Баярцогтыг хорив гэдэг нь анхаарал татсан асуулт болоод байна.  

АТГ-аас С.Баярыг дуудан байцаасан болоод өнгөрсөн. Харин Д.Зоригт саяханы нэг өдөр Төрийн ордноо кофе уун сууж байсан. Тэрбээр Монголд буй бөгөөд түүнийг яагаад дуудаж шалгахгүй байна вэ.

Оюутолгойн орд ашиглах гэрээнд гарын үсэг зурах ажлын хэсгийг Д.Зоригт ахалж байсан. Гэрээний зүйл заалтуудыг боловсруулахад ч тэр оролцсон.

С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээ эрсдэлгүй, ашигтай, авлигагүй гэрээ болсныг өөрөөрөө батална гэж хэлсэн. Тэгвэл Д.Зоригт ч мөн үүнийг батлах ёстой.

Нэг УИХ-д ажиллаж Оюутолгойн гэрээнд гарын үсэг зураад Монголын улстөрөөс алгуурхан алга болсон Д.Зоригт сүүлд нь Ерөнхий сайд асан Сү. Батболдтой сүрхий сүжрэх болж Сү.Батболдын “Е март”-ын ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа сураг дуулддаг байсан. 

Гэтэл байцаалт ч авахгүй байгаа нь АН-ынханыг намнах эрх баригчдын өнцөг, улс төрийн өшөө авалт шиг харагдаж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ТА С. Баярын талаар унш
http://www.control.mn/i/15115#.WsVmOvW-mM8 - МАН ын экс даргын талаар үнэн мэдээ нийтлэгдсэн байна
2018/04/05 122.201.24.192
Та унш
http://www.control.mn/i/15115#.WsVmOvW-mM8 энд С. Баярын талаар үнэн материал бичсэн байна.
2018/04/05 122.201.24.192
авлигачтай бүх нийтээрээ тэмцэхгүй бол дийлэхгүй
ОЮУ толгойн гэрээний үед гарын бэлэг гадны компаниас авсан УИХ ын 40 гишүүний асуудал байгаа. ОЛОН хүнд авлига өгсөн учраас нэг нь нөгөөгөө хамгаалаад байна. Одоо Хуулийн байгууллагуудаа шударга хууль
2018/04/05 122.201.24.192
Малчин Болд
Оюутолгой-Дубайн гэрээний асуудалд БаярЭлбэгдорж Дэмбэрэл 3 зайлшгүй холбогдоно ҮАЗ -ийн энэ 3 хүн чиглэл өгч Буруу үйлдлийг таслан зогсоож байх ёстой шүү дээ
2018/04/04 112.72.14.218
од
100 сая тэмцээнд байр эзэлсэн шагнал уу? хөрөнгө оруулалт тэрбумаар яригддаг байх аа
2018/04/04 66.181.176.189
зочин
С.баяр баярцогт гансүх зоригт энэ 4 хүнээс гарцаагүй мэдүүлэг авах ёстой доо.яагаад 3 орхигдоод бгаа юм бол.чирэгдэх хүн бол ариунсан бямбасайхан нар бол мөнөөсөө мөн.
2018/04/04 103.212.117.16
зочин
АТГ-ынхаа СБаяр ДЗоригт нар гадуур сул чөлөөтөй явах Эрх эдэнд бий гэж үү,
2018/04/04 202.179.26.228
aaa
энэ эд нарын идсэн мөнгөний дүн юм байх даа
2018/04/04 202.21.106.131
Guest
Дахиад 20 мянган хувьсагч ярих гээд байна уу, хуц ваа. Одоо болоо, үнэнээ өчиж, хөрөнгөө хураалгаад, тэр шорондоо ор, за юу, муу п...зда!!!!!!!!!!!!!!!!!!!!
2018/04/04 122.201.22.234
зүочин
С.Баяр бол шоронд сууж байхдаа таарсан этгээд
2018/04/04 103.212.118.85
хуц
энэ новшнууд ингээд намчирхаад байдагын
2018/04/04 175.223.14.254
Бүдүүн Дааяа
Баярцогтын баривчилгаа бол Ми овогтын зохиосон Баярыг бариулах гэсэн төлөвлөгөөний эхний хэсэг .Удахгүй Баярыг барина.
2018/04/04 180.149.78.99
Иргэн
Баръя гэж бичдэг юм уу? Ийм амьтдад хэн ажил олгодог юм болоо???
2018/04/04 202.70.34.147
Од
Хамгийн түрүүнд Элбэгдорж Баяр хоёрыг барьж хэргийн нотлох материал устгахаас сэргийлэх ёстой юм!!!!!!!!!!
2018/04/04 27.123.214.103
Nergui
Oyu tolgoin TUZ darga Batsuh gej neg nuhur baidgaa.Bagabandiin bugs doloogch ene nuhru er ni Mongoliinhoo tuluu ajilladag bol uu? Neg l ih byalduuch doldoi shig sanagddag.
2018/04/04 74.96.154.56
Ард
Баяр .зоригт 2 яах аргагүй шалгах хүмүүстйн нэг
2018/04/04 103.57.94.41
zochin
JINHENE EZED NI BOL ED NAR SH7DRAGA BAILDAA ARD TUMEN HARJ BN
2018/04/04 103.26.194.75
  • Recent
  • Most Read
  • Most Comment