8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайдад хаваржилтын талаар асуулга хүргүүллээ

2018-04-04 10:55:00

Улс орон даяар хаврын их ажил эхлэх гэж буйтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хаваржилтын бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайдад асуулга тавив.  2018 он гарснаас хойш шатахуун, түлшний үнэ литр тутамдаа 200-370 төгрөгөөр нэмэгдсэн нь ард иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, мал аж ахуйн болон үр тарианы үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, малчид, тариаланчдад хүндээр тусахаар байгаа юм. Тиймээс ч хаваржилтын бэлтгэл ажил эхлэхийн өмнө энэхүү асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд яаралтай горимоор танилцуулахыг хүслээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment