8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрөвдүгээр сарын 14-ны өдрөөс дугаарын хязгаарлалтыг хэрхэх шийдвэрийг гаргана

2018-04-07 15:30:00

Автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орсон талаар зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлээд байгаа.

Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодрууллаа. ЗЦА-ны ОНХХ-ийн мэргэжилтэн "Одоогоор автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт ороогүй. Зуны бүсчлэлд 4 дүгээр сарын 15-наас шилжих ёстой. Дөрөвдүгээр сарын 14-н гэхэд ямар нэг шийдвэр гарна.  Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах эсэх талаар иргэдээс санал авч байгаа. Иргэд өөрчлөлт оруулахыг дэмжсэн тохиолдолд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орно.

Харин сонгосон хувилбарыг дэмжихгүй тохиолдолд хуучнаараа зуны бүсчлэлд шилжинэ" гэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment