8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдын оронд Б.Ганхуяг томилогджээ

2018-04-04 12:11:00

"Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр ажлаа өгсөн гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал 2016 онд "Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон тэрбээр ийнхүү ажлаа хүлээлгэнэ өгсөн байна. Д.Ариунболд нь 2016 оны есдүгээр сард “Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар томилогдоод байсан юм. Түүний оронд тус компанид Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг томилжээ.  Б.Ганхуяг гэж хэн бэ?. Тэрбээр эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй. 

Түүний ажлын туршлагыг сонирхуулбал: 1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан 2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх 2007-2013 онд 'Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын 'Таван толгой”, 'Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга 2009-2011 онд 'Эрдэнэс Таван Толгой' Ажлын хэсэг /төсөл/-ийн дарга 2011-2012 онд 'Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх 2016 оны есдүгээр сараас 'Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж байжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tsunh barigch
Yaana daa Mongol uls mini
2018/04/05 66.181.187.69
монгол хүн
Бодвол гоц ухаантан бололтой. Даргаар мэргэжсэн хүн юм бна. Аж ахуй эрхэлж үзээгүй хүмүүс дарга хийдэг болж. Оюутнаас шууд л дарга. . .
2018/04/04 150.129.142.239
Zochin
Talh Ganhyag bish umu ene nohor barahuu
2018/04/04 64.119.21.115
Иргэн
Бас нэг цүнхний бацаан.
2018/04/04 64.119.21.80
zochin
tsvnkh barij bugs doloogch l bn, MAN zvger l bolij vz ...
2018/04/04 103.212.117.138
Оюутан
Оюутны Холбооны нөхрөөс олигтой хүн олдсонгүй юу
2018/04/04 202.131.227.82
Уурхайчин
өө Уул уурхайн үнэр ч алга. Цүнх баригчаас улс төрч болосн нөхөр бна
2018/04/04 202.131.236.250
Өс
Бичлэг дээрээ арай л бсан
2018/04/04 66.181.178.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment