8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Сайханбилэгийн захидал: Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно

2018-04-04 12:37:00

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас яаралтай дуудсан. Түүнийг дуудаж Оюутолгойн холбоотой баримт бичгийн талаар байцаалт авна гэж буй. Хэрвээ дуудсан цагт ирэхгүй бол интерполоор эрэн сурвалжилна, албадан ирүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Лондонгоос захидал бичжээ. АТГ-ын дарга, мөн Улсын ерөнхий прокурорт хандан бичсэн түүний захидлыг бүрэн эрхээр нь нийтэлж байна.  

   Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан,  

    Авилгатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нар Танаа

Миний бие Чимэд овогтой Сайханбилэгийн гэрийн хаягаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Оюутолгойн гэрээтэй холбоотой үүссэн асуудлаар Улсын прокурорын газар, АТГ-с мэдүүлэг ирж өгөх албан бичиг ирүүлсэн билээ. АНУ-д амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношлогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно.

Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр намайг оргон зайлсан, эрж хайх ажиллагаа явуулах шаардлагатай мэтээр илтэд буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул энэхүү ил захидлыг явуулж байна.

Монгол Улсын нэн шинэ түүхийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг хариуцлагатай өндөр албан тушаалыг ердөө 30 хүн хашсан байдаг бөгөөд тэдгээрээс одоо 14 нь амьд сэрүүн байна. Түүхийн гашуун үе, хэлмэгдүүлэлт, хилс хэрэг, ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас шалтгаалан Ерөнхий сайдаар ажиллаж байсан  таван эрхэм харийн нутагт амиа тавьж байсан тэр түүх мартагдаагүй байна. Тэдний хэн нь ч хүслээрээ харьд очоогүй. Хэн нь ч эх орноосоо оргон зайлж байсангүй. Ерөнхий сайдын сэнтийд суусан хэн ч Монгол төр, эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авилга байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга.

Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно.

Хүндэтгэсэн, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Чимэд овогтой Сайханбилэг.

2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ZEV
Irehgui haacihav dee. Haashaac bultaj cadahguishdee.
2018/04/07 27.123.212.134
Shar tohoi .
Tord ajilsan olson tsalingaaraa Amekad emchilgee hoozoldood mon saihan shulaajaa.
2018/04/06 185.75.139.248
Shar tohoi
Ard tymen hort havdar her ih tusaj hool undgyi amidarj baigaa billee .Ene novsh byr davarsan Amerkad dyygee emchilyyldeg yamar bayan gar ve .
2018/04/06 185.75.139.248
наран
Энэ хар сэтгэгдэл бичиж байгаа хүнэнцэрүүд хэн нь ч ерөнхий сайд байтугай өрх гэрээ ч олигтой аваад явах чадваргүй, хэл ярианы соёлгүй хүний мууд дурлагсад... Шүүхээс өмнө шийдвэр гаргачид минь ...
2018/04/05 202.179.4.94
zochin
bayrtsogtin orooson dugui C.Bayr ahtai ni hamt tsaazaar avbal taarna buh mongo horongiig ni huraa shorond ni hataah heregtei genet bayjval yana gedeg bilee
2018/04/05 139.5.217.100
zochin
zalilan ih hiigeed muu uileer yavaad bval duu chini tsaashlaad hairtai buhen chini hort havdraar yavna shuu tiim uchraas zamaa zasch idsen uusan mongoo avchirch eh orondoo tushaa
2018/04/05 139.5.217.100
irgen
Tsegee medehgui undurt huurch,tsagaa bolohoor oichno gedeg enedee.Ene metiin fuck-n haltaruud uuruu hort havdar tusaad hurdan uhvel bayrlamaar bn!!!
2018/04/05 107.137.205.36
шударга ёсыг шаардаж байна
Энэ гомо үхвэл таарна
2018/04/05 99.252.237.223
Zochin
Tsusand durlagch nugeltnuud amaa tataarai ta nart udahgui bas muu yum tohoildono shuu
2018/04/05 103.26.194.75
ядуу ард
Өөрөө хорт хавдар туссан ч багдах байх да .
2018/04/05 64.119.25.120
Иргэн
Хараал идмэр
2018/04/05 83.251.94.15
Irgen
Manai mongolchuud yamar ih hunii muud durtai boloo ve buruutai esehiig huuli hyanaltiinhan togtoono biz dee
2018/04/04 122.201.21.157
миний бодол
Бүгд л идэж уугаагүй л гэх юм ард түмэнд тэгш үйлчилдэг хууль цагдаа хэрэгтэй.
2018/04/04 64.119.23.180
zochin
Amaa medej yariaarai nuvelt har amnuud hunii muud durlasan tsuuvur chononuud
2018/04/04 103.26.194.75
иргэн
өнгөрсөн 28 жилд төрд ажиллаж, албан тушаалд байсан хүмүүс идэж ,завьших ажилд хамцуй шамлан уралдаж, монгол улс байдгаа алдаж өр ширэндээ баригдаж, харин энэ нөхөд дэлхийд тэргүүлэх баячууд болжээ,
2018/04/04 202.179.25.115
Ддддпп
Авилгачидыг цаазаар авдаг хуультай болье. Их идсэн авилгачидыг бух насаар нь гянданд хорьдог хуультай болье.энэ авилгачдаас болж монголын ард тумэн туульдаж байна.
2018/04/04 172.56.31.64
Иргэн
Зальжин этгээд,
2018/04/04 202.70.34.70
Орпав
Баяр Элбэгдорж 2-г шоронд хийгээчээ
2018/04/04 172.56.31.64
Зочин
Миний өвөө эх орныхоо төлөө явж байгаад хэлмэгдүүлсэн. Үнэхээрийн үнэн мөнийн тогтоож байж шийдвэрлээсэй дээ. Хар хэлмэгдүүлэлт хэзээ ч хэнийг ч битгий л дайраасай даа.
2018/04/04 202.9.42.208
ЛАЛАРТ
ӨРӨВДҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ ЧИ ИРЭХГҮЙ ХАА ХОЛДОХ ЮМ БЭ
2018/04/04 66.181.178.17
зочин
Чиний хийсэн Нүглий чинь дүү чинь ч үүрч яваа юм билүү яаж мэдэхэв дээ,
2018/04/04 202.179.26.228
Жак
Хохь нь
2018/04/04 66.181.187.79
Гантөмөр Сүхбуян
Нүгэл нүдээрээ гэж авгай нь гэж бөөн шунал шулмас байдаг гэсэн яана да Сайханбилэг нүүдэ үр хүүхэд гэр бүл одоо хүний нүүр яаж харна да монгол тэр чигээрээ танай гэр бүл хамаатан саданг үзэн ядна да н
2018/04/04 202.179.26.79
Зочин
Тавтай морил, таныг 461 хүлээж байна.
2018/04/04 202.70.34.146
Zochin
Maluudaa gerenii j8nhene ezed ni Bayar Zorigt tednii shalgaagui toh>oldold yu h garajgu
2018/04/04 103.26.194.75
gdgddgjdgjjdgdgjgjd
edgeer nuhduud ene bulegleliig yaj ch chadahgui bj hudlaa surjignehee bolimoor yum.shalgaval adilhan l ardiin namiihaniig horiooch.namaaraa baildaad bga yum bol erunhiilugch urshuul uzuuleed gargachih
2018/04/04 64.119.19.105
Лдоаа
Баатарлаг хулгайч бэ?монголд чиний хийсэн гэрээнээс чинь болж 1000 1000-н монголчууд эмчилгээ ч хийлгэж чадахгуй ухэж байна.тэнэг хун ч хийхээргуй гэрээ хийснээрээ чи 3-н сая монголчуудын хараал болж
2018/04/04 172.56.13.73
Иргэн
Энэ САЙХАН_БАЛАГ ер нь хогийн новш...ЭЛБЭГДОРЖИЙН БУУНЫ ГӨЛӨГ ШҮҮ ДЭЭ...
2018/04/04 139.5.216.61
Иргэн
Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгнө ч гэх шиг хорьж байгаад байцаалт авна битгий горьд
2018/04/04 112.72.14.186
Hook
хэн ч харсан ашиггүй гэрээ хийж , гадны талд давуу эрх өгч, албан тушаалаа урвуулан ашигласан нь илт байхад битгий хуц. Хурдан монголдоо ирж хэргээ хүлээхгүй бол гадныхныхаа гарт амиа алдана
2018/04/04 27.123.214.102
Zochin
Bayar hvvr haana baina Hvrelsvhee
2018/04/04 83.254.110.136
Англи
Баяр өвөөгөө барь Англируу зугтсан
2018/04/04 66.181.178.98
Zochin
Mundag zaluu.Duu ni hurdan edgereh boltugai.
2018/04/04 103.26.194.75
bi
Тэгмээр дээ. Хамгийн энгийнээр ийм ёс зүйтэй баймаар. Буруу зөвийг тогтоодог газар ньь тогтооно биз. Гэхдээ хүн хэлмэгдүүлж болохгүй. Дуудсан цагт нь очдоггүй попорпог нэг нь Ерөнхийлөгч болчих юм.
2018/04/04 202.13.5.157
  • Recent
  • Most Read
  • Most Comment