8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

2018-04-04 16:11:26

Төв аймгийн Баянчандмань сум, Өвөрхангай-Улаанбаатар, Өмнөговь зэрэг ихэнх нутгуудад цас орж, цасан шуурга шуурч зорчих хэсгийн үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсчээ. Иймд орон нутгийн замд зорчиж буй жолооч нар анхаарал болгоомжтой, хурдыг замын нөхцөл байдалд тохируулан зөв сонгон зорчихыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Мөн бага насны хүүхдийг малд харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment