8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван сарын виз хүсэгчдэд дансны хуулга шаардлагаггүй боллоо

2018-04-04 17:30:00

БНСУ-ын Элчин сайдын яамнаас өргөдөл болон дансны хуулга авахгүй байхаар шийдвэр гаргасан бөгөөдтиймээс виз хүсэгч та бүхэнд бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Нийгмийн даатгалаар виз мэдүүлэгчдийн бүрдүүлэх материал 
1. 3.5 х 4.5 Цээж зураг 
2. Гадаад паспорт эх хувиараа / Дуусах хугацаа 6 сараас доошгүй байх /
3. Цагдаагийн газрын тодорхойлолт /Визний анкетаа бөглөөд Төрийн сан банкны 100900012034 тоот дансанд 1000 төгрөг тушаагаад очиж авах/
4. Гэрлэсэн эсэх лавлагаа /ТҮЦ машинаас авах/
5. Нийгмийн даатгал дэвтэр эх хувиараа Тухайн виз мэдүүлж буй сүүлийн сарын бичилт заавал хийгдсэн байх
6. Нийгмийн даатгал лавлагаа.
7. Ажлын газрын тодорхойлолт /БНСУ-ын элчин сайдын яаманд гэж хаяглагдсан байх/ Ажлын газрын тодорхойлолт нь ажлын 5 өдөрт хүчинтэй байдаг учир боломжтой байвал он сараа бичүүлэхгүй авах хэрэгтэй
8. 5 сая төгрөг байршуулах / 12 сар тасралтгүй нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай байх бөгөөд сүүлийн 6 сар нь 1 байгууллагадаа тасралтгүй 500.000 төгрөгөөс дээш төлөлттэй бол 5 сая төгрөг байршуулах шаардлагагүй болно/
9. Анкет 
10. Солонгост байрлах хаяг, утас /Буудлын хаяг байж болно/

Оюутнаар виз мэдүүлэгчид бүрдүүлэх материал 
1. 3.5 x 4.5 Цээж зураг 
2. Гадаад паспорт эх хувиараа /Дуусах хугацаа 6 сараас доошгүй байх/
3. Цагдаагийн газрын тодорхойлолт /Визний анкетаа бөглүүлээд, Төрийн сангийн 100900012034 тоот дансанд 500 төгрөг тушаагаад 805-р анги болон нэг цэгийн үйлчилгээнээс очиж авах/ жич: Өмнө нь БНСУ-ын аль ч төрлийн виз дарагдсан бол цагдаагийн газрын тодорхойлолт авах шаардлагагүй
4. Гэрлэсэн эсэх лавлагаа /ТҮЦ машинаас авах/
5. Оюутны үнэмлэх /Суралцдаг учраас оюутны үнэмлэх байх ёстой. Зарим сургуулиуд магистрын оюутны үнэмлэх байдаггүй/ 
6. Сургуулийн тодорхойлолт /Суралцдаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт/ БНСУ-ын элчин сайдын яаманд гэж хаяглагдсан байх
7. Дүнгийн тодорхойлолт /Суралцаж буй жилийн дүнгийн тодорхойлолт/
8. Сургалтын төлбөр төлсөн баримт 
9. 5 сая төгрөг заавал байршуулах 
10. Солонгост байрлах хаяг, утас / Буудлын хаяг байж болно/

11. Анкет 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Mongoloos zailah yumsan
2018/04/05 103.10.21.76
  • Recent
  • Most Read
  • Most Comment