8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулав

2018-04-04 16:46:05

Өнөөдөр Төв аймгийн нутаг, Завхан, Архангайн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурч зорчих хэсгийн үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын гадаргууд хальтиргаа гулгаа үүссэн байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шуурчээ. Иймд орон нутгийн замд зорчиж буй иргэд анхаарал болгоомжтой, хурдыг замын нөхцөл байдалд тохируулан зөв сонгон зорчихыг анхаарууллаа.

Мөн бага насны хүүхдийг малд харгалзах хүнгүй явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment