8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2018-04-05 08:19:51

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.


ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи хойноос секундэд 8-13 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.  Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд  13-18 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, шөнөдөө зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 5-7  хэм хүйтэн байна.


2018 оны 04 дүгээр сарын 06-наас 04 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 9-нд  төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи 6,7-нд говь талын нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 9-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 7-ноос дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутггаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment