8o
Улаанбаатар хот
mobile menu

Танилц: МҮБХ-ны шинэ бүрэлдэхүүн

2018-04-05 08:43:44

Монголын Үндэсний Бөхийн Холбооны наймдугаар ИХ ЭЕ-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн Анхдугаар хуралдаан энэ сарын 3-ны өдөр болсон билээ. Хуралдаанд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 42 нь оролцсон аж. Хурлын эхэнд Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцүүлэг явуулсан байна. Мөн МҮБХ-ны анхны тэргүүн, МУСГЗ Р.Нямдорж үг хэлж, шинэ тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэд тамга тэмдгээ гардуулан өгсөн байна. Эл хурлаар Цэцдийн зөвлөлийн даргыг сонгож батлах, МҮБХ-ны Дэд тэргүүнийг сонгож батлах, МҮБХ-ны Тэргүүлэгчдийг чөлөөлөх, сонгож батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталсан байна. Тэгвэл МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн даргаар, Дархан аварга Г.Өсөхбаяр,  дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаяр нар сонгогджээ. 

Харин МҮБХ-ны ТЭРГҮҮЛЭГЧ гишүүдээр

1. Д.Ганхуяг /улсын арслан/
2. Д.Азжаргал /улсын арслан/
3. Д.Рагчаа /улсын гарьд/
4. И.Доржсамбуу /улсын гарьд/
5.Г.Элбэг /улсын харцага/
6. Л.Бадарч /улсын харцага/
7.Т.Өсөх-Ирээдүй /улсын харцага/
8.Ш.Жаргалсайхан /улсын гарьд/
9. Б.Цогтбаатар /н.б.дарга, бөх судлаач/
10. Ц.Мягмарсүрэн /улсын заан/
11. Ц.Батнасан /бөх тайлбарлагч/
12. Б.Түмэнбаяр /бөхийн зүтгэлтэн/
13. Ё.Амарбаясгалан /гарын даа/ нар сонгогдов.
 

Дээрх 13 хүн дээр тэргүүн Б. Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Ц.Магалжав нар нэмэгдсэнээр 15 тэргүүлэгч бүрдэж байгаа аж.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Баяр хүргэж амжилт хүсье. Өмнөх удирдлагуудтайгаа холбоотой ажиллавал нэн сайн гэж бодогдож байна. Монгол бөхийн сүлд хийморь өөдөө байг.
2018/04/05 202.179.25.145
Zochin
Zarim ni neree ch zuv bichij chaddaggui nuhduud dee... harj l baiya
2018/04/05 59.153.112.72
  • Recent
  • Most Read
  • Most Comment