8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Бат-Ялалт: “Хаан банк”-аас албан бичиг явуулсаны дараа иргэнийг хохироосон шүүхийн шийдвэр гарсан байна

2018-04-05 08:50:00

Хаан банк болон Шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс нэгэн ноцтой баримт дэлгээд байгаа юм. “Хаан банк”-аас  174 шүүгчид 1 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож, улмаар тус банктай холбоотой 34 хэрэг шүүхээр ороход бүх шийдвэр Хаан банкны талд 100 хувь гарсан талаар хуульчид мэдээллээд байгаа юм. Энэ талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч  Х.Бат-Ялалттай цөөн хором ярилцлаа.

-Таны хувьд Хаан банк” болон шүүхийн байгууллагатай холбоотой ноцтой баримт дэлгэлээ. Хаан банк давуу байдлаа ашиглаж байгаа нь ямар хуулийн зүйл заалтыг зөрчиж байна вэ?

-Би тус баримт дээр дурьдагдаад байгаа “Сэлэнгэхангай” ХХК-ын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм.  Тэгээд “Хаан банк”-тай шүүхдээд ялагдаад байдаг байхгүй юу. Тийм учраас тус баримтыг дэлгэсэн юм. Хавтаст хэрэгт нь байгаа материал байгаа юм. “Хаан банк” давуу байдлаа ашигласан нь шударга ёсны зарчимыг зөрчиж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд заачихсан байгаа. МУ-ын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь шударга байх ёстой гэж заасан байдаг. Мөн дээрээс нь шүүхийн тухай хуулиуд дээр шүүхийн шийдвэр хууль ёсны байх ёстой бөгөөд бодит үнэнтэй нийцэж, үнэн зөв байх ёстой гэсэн зарчимыг алдагдуулж байна.

-Хаан банк 174 шүүгчид 1 хувийн хүүтэй орон сууцны зээл олгосон гэсэн мэдээлэл гараад байгаа. Одоогийн байдлаар Хаан банк хэдэн шүүгчид хэдэн төгрөгний зээл олгосон талаар таньд баттай баримт байгаа юу?

-Хамтарч ажиллах гэрээ нь 2007 оноос эхэлсэн байгаа юм.Албан бичиг дээр 2008 оны байдлаар 174 шүүгчид гэсэн байна лээ. Өнөөдөр хэдэн хүнд зээл өгсөн гэдгийг мэдэхгүй. Бид нарт шүүгчийн хараат бус байдал гэсэн айхтар зүйл байгаа ш дээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шаардах гээд бичиг баримт цуглуулаад байж байна. Бидний зүгээс  дэлгэсэн баримтаа “Хаан банк”-ны эсрэг гэж бодохгүй байна. Ер нь шүүхийг сонгодог хэлбэрээр байгуулах шүүх засаглалын  асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулмаар байна. Манай улс дэлхийд хаана ч байхгүй муу шүүхтэй улс болчихоод байна. Ард түмний оролцоо байхгүйгээр төр нь дангаар шийдвэр гаргадаг байж болохгүй.

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүх засаглал болон шүүгч нартай холбоотой баримт дэлгэсэн. Та үүнийг хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Бодьтой байх магадлал өндөр байгаа. Шүүхээс хэрэг маргаан буруу шийдвэрлэгдсэн маш олон баримтууд байгаа. Манай “Иргэдийн шударга шүүх” өнгөрсөн 10 жилийн хугацаанд шүүх шударга ажиллахыг шаардаж тэмцэж байна. Үүнтэй холбоотой маш ноцтой баримтууд байдаг. Бид нарын зүгээс ээлж дараалан үүнийг дэлгэнэ. Ер нь бол шүүгчийн мууг үзэх гээд байгаа юм биш.  Шүүхийг л  шударга ажилладаг болгомоор байна. Бидний энэ тэмцлийг  улс төрийн агуулгаар нь хараад хэн нэгний захиалга, явуулга гэж харддаг. Монгол Улсад шүүх шударга байх ёстой юу? ёстой. Үндсэн хуулийн шударга зарчимыг шаардаж байгаа нь нийгмийн захиалга болчихоод байна.

-Шүүхийг шударга байлгахын тулд хамгийн түрүүн юунаас эхлэх ёстой вэ?

-Хамгийн эхлээд тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Төрөөс томилогддог шүүгч дангаараа хэрэг маргааныг шийддэг эрх мэдлийг хязгаарлаж, хөндлөнгийн оролцоотой иргэдийн нээлттэй шүүн таслах үйл ажиллагаанд оролцдог болгох хэрэгтэй. Шүүх эрх мэдэл гэдэг чинь маш том эрх мэдэл. Хүний заяаг шийддэг, зөв бурууг тогтоож тодорхойлдог засаглал. Энэ засаглал маань худалдагдаад ирэхээр хүмүүс бие биедээ итгэхгүй болдог. Сахилга бат дотоод зохион байгуулалт алдагддаг маш аюултай үзэгдэл. Сүүлийн 28 жил МУ шүүх засаглалаа дордуулсан учраас өнөөдөр эв нэгдэлгүй, нэг нэгнээ хардаж сэрддэг, нийгмийн итгэлцэл байхгүй болох үндэс тавигдсан.

 -Хаан банктай холбоотой хэргээс болж хэдэн хүн, хичнээн хэмжээний мөнгөөр хохирсон талаар таньд мэдээлэл байгаа юу?

-Өнөөдөр ийм мэдээлэл хэлээд сууж байгаадаа гутарч байна. Бид нарыг удирдаж байгаа төрийн өндөр албан тушаалтанууд өөрсдөө хулгайч луйварчид болчихсон. Шүүх худалдагдсан гэдгийг бид нар 10 жил ярьж байна. “Хаан банк”-ны жишээг хэлэхэд Гүйцэтгэх захиралын орлогч Д.Батсайхан гэдэг хүний бичсэн албан бичиг байгаа юм. “Хаан банк”-аас явуулсан бичэгээс харахад “Танай ажилчдад зээл олгосон. Харин танай байгууллага хэргийг нааштай шийдэж өгнө үү” гэсэн байгаа юм. Энэ бүр цагаандаа гарсан нөлөөлөл байгаа байхгүй юу. Жирийн бид нарыг очихоор нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зур. Гарын үсэг зурахгүй бол чамайг нөлөөлсөнд тооцно гээд дарамтлаад байдаг мөртлөө өөрсдөө ийм бичиг аваад мөнгөтэй хүнд үйлчилж байна. Тус албан бичиг ирсэнээс хойш долоо хоногийн дараа шүүх хурал болоод иргэнийг хохироосон шүүхийн шийдвэр гарч байна. Шүүгч нар мөнгөтэй хүнд үйлчилдэг, худалдагдчихсан. 10 сая төгрөгнөөс болоод амиа хорлох гээд явж байгаа хүн байна. Гэхэд төрийн сэнтийд суусан хүмүүс нь 30, 40 тэрбумаар нь идэж байна.

Дашрамд дурдахад  "Хаан" банкны үндсэн хувьцааны 41,3 хувийг Японы "Савадо" бьюлдинг гэж компанийн эзэн Савада гэх эзэмшдэг аж. Мөн түүнээс гадна Хонконгийн компани 11,3 хувь "Таванбогд" компани 22,96 хувийг Олон улсын санхүүгийн корпораци 9,32 хувийг Б.Хулан гэх Баатар захирлын гэр бүлийн хүн 16,32 хувийг үндсэндээ 60 хувь нь гадаадын эзэмшилд байдаг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ºì㺺ëºã÷
õýðãýý ºì㺺ëæ ÷àäààã¿é ìýäëýã áîëîâðîë íü õ¿ðýýã¿é áîëîõîîð èíãýæ ø¿¿õ ð¿¿ äàéð÷ áàéíà äàà èðãýíèé õýðýãò òàëóóä íîòëîõ áàðèìòàà ººðñ人 ãàðãàæ ºãäºã íîòëîõ ¿¿ðýã íü ººðñäºä íü áàéäàã ýíý ¿¿ðãýý áè
2018/04/05 122.201.20.206
TJ
áàíêóóäûí çýýëèéí õ¿¿ã áóóðóóëàõ âîëîìæ áàéíà ø¿¿ã÷ íàðò îëãîñîí çýýëèéí õºíãºëºëòèéí çºð¿¿ã õ¿ðààæ àâàõ õýðýãòýé èðãýí á¿ð òýãø ýðõòýé
2018/04/05 202.179.4.186
зочин л бна
Шүүхийг хараал идэг
2018/04/05 66.181.160.74
ШҮҮХ
ДЭЭД ШҮҮХЭЭС ЭХЛЭЭД ТАТАН БУУЛГААД ОРОНД НЬ ШУДАРГА ИРГЭНИЙ ШҮҮХ БАЙЛГАВАЛ ЯМАР БОЛОХ БОЛ.
2018/04/05 202.131.228.131
  • Recent
  • Most Read
  • Most Comment