Найзындаа хонохдоо охин дүүг нь хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж, хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ.
УИХ-ын гишүүн Д.Гантулгын хувьд иргэн Б.Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдож улмаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Хэргийн хохирогч болон нотлох баримт нь ил болсон ч Д.Гантулга гишүүн одоог хүртэл уг хэргийг үйлдээгүй гэх тайлбарыг хэлдэг. Түүний нэр холбогдсон хэрэг одоо прокурорын түвшинд шалгагдаж байгаа. Тэгвэл шүүхийн шийдвэр гарахаас өмнө тэрбээр УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах шийдвэрт хүрсэн аж. Энэ талаар тун удахгүй УИХ-ын гишүүн Д.Гантулга тун удахгүй мэдээлэл хийнэ хэмээн эх сурвалж мэдээллээ.