УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2018.04.05/ 10.00 цагт нээлтээ хийлээ. Хаврын чуулган 80,3 хувийн ирцтэйгээр эхэлж, чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Үүний дарга МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ “Оффшор данстантай тэмцэх ажилд АТГ хойрго хандаж байна. Өнөөдөр Монгол Улс Авлигын индексээр 31 байраар ухарлаа. АТГ энэ талаар нэг ч дорвитой ажил хийсэнгүй. Би ойрын үед АТГ-ын даргыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. УИХ-ын гишүүд та бүхэн энэ тохиолдолд уг асуудлыг шийдэхгүй байхаас аргагүй.АТГ-ын даргад нэр дэвшүүлэх эрх надад байгаа ч томилох эрх нь УИХ-д байна. Одоо хараад суух цаг хугацаа байхгүй. АТГ-ын даргыг солихоос өөр арга байхгүй.” хэмээн хэллээ.
Х.Баттулга: АТГ-ын даргыг солихоос өөр арга байхгүй
2018-04-05 11:09:04