8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, захуудад шалгалт хийнэ

2018-04-05 13:55:56

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ сарын 2-ны өдөр захирамж гарган Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлаг, үзвэр, үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийхийг үүрэг болголоо. Мөн захирамжаар дээрх чиглэлээр шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон шалгалтад хамрагдах барилга байгууламжийн хуваарийг баталсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан шалгалт явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 4-23-ны өдрүүдэд хуваарьт газруудад шалгалт хийх аж.

Галын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын шалгалтад нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрлах томоохон 50 худалдааны төв, зах хамрагдах юм. Тухайлбал, Скай худалдааны төв, Бөхийн өргөө, Нарантуул ОУХТ, Шөнийн зах, Драгон худалдааны төв, Алтжин бөмбөгөр, Дүнжингарав, Оргил,  Номин,  Хоме Плаза, Тэнгис кинотеатр, Улсын цирк зэрэг байгууллагад шалгалт хийх аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment