8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: Д.Гантулгын асуудлыг маргааш ярилцана

Сэтгүүлч Т.Хулан
2018-04-05 14:00:00

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга  Д.Хаянхярваагаас дараах тодруулгыг авлаа.

-УИХ-ын хаврын чуулган жагсаал цуглаантай эхэллээ. Төрийн ордны гадна УИХ-ыг тарахыг шаардан жагсаж байна. Та УИХ-ын гишүүний хувьд уг жагсаалын шаардлагыг хэрхэн харж байна вэ?

- Сүүлийн үед улс төрийн намуудын нэр хүнд их унаж байна. Иргэдийн төлөөлөл бодол саналаа хэлж, илэрхийлэх нь чөлөөтэй. УИХ өнөөдөр хангалтгүй муу ажиллаад, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болчихсон хэмжээнд хүрээгүй гэж ойлгож байна. Төрийн ажил хэвийн үргэлжилж байна. Мэдээж засч залруулах асуудал бий юу гэвэл бий. Ялангуяа УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлага, сахилга батын асуудалд анхаарлаа хандуулж ажиллах шаардлага байгаа. 

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг бүлгээр хэлэлцээд ямар шийдвэр гаргасан юм бэ?

-Бүлгээр хэлэлцээгүй. Хуулийн дагуу л шийдэгдэх байх. 

-Бүрэн эрхээсээ татгалзана гэдгээ хэлсэн үү?

-Өөрөө бол тийм саналтай байгаа. 

-Өмнө нь бүлгийн хурал дээрээ энэ асуудлаар саналаа хэлсэн үү?

-Энэ асуудлыг маргааш ярилцана. Өмнө нь ийм асуудал яригдаагүй. 

-Хаврын чуулганаар нэн тэргүүнд ямар асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж та үзэж байгаа вэ?

-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт, төсөв төлөвлөгөөгөө хэлэлцэх шаардлага бий. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлтөд Дэгийн хуультай холбогдсон асуудлыг өөрчлөх зэрэг хэлэлцэх шаардлагатай асуудлууд байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудалд хэлэлцүүлгийн шатанд явагдаж байна. Ойрын хугацаанд бүлгийн хурлаар авч хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл ес, аравдугаар сарын аль нэгэнд нь ард нийтийн санал асуулга явуулна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Даварсан их хурлын гишуудээ жирийн ард шиг эрх эдлуул.Нам нь ямар их хамгаалж цаг алдана бэ? Засаг нь жириийн ардад их томрох атлаа их хурлын гишуунд ямар их хуулийн заалт ярьж хайрладаг дарганцар бэ
2018/04/08 112.72.14.166
Ваше имя
Гантулга УИХ аас нэрээ тат. өшөө зам үгүй болж дээ.
2018/04/06 64.119.23.180
ард
цаг агаар хүндэрч ард түмэн ,орон нутагт нь гамшиг ,нүүрлээд ядарч тэвдэж байхад бандажаа орхих сэтгэл бна уу?хаа хаанаа яасан тэвчээртэй,зугаатай ч гэхүү яах вэ???????
2018/04/06 202.21.120.66
МАН -ын гаж донтон зуфилүүд.
МАН-ын төгцөгүүд залуучуудынхаа оцгонохыг нууц нүхээр харж хуял тачаалаа тайлцгаадаг уламжлалтай.
2018/04/05 202.21.106.104