8o
Улаанбаатар хот
mobile menu

Цасан шуурганы үеэр төөрсөн малчдыг эрэн хайж байна

2018-04-05 14:26:55

Нийт нутгаар өчигдрөөс эхлэн цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл болсон. Нийслэл хот болон Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурсан. Бусад нутгаар бага зэргийн салхитай хур тунадас ороогүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Цасан шуурганаар орон нутагт иргэд төөрлөө гэх дуудлагыг онцгой байдлын шуурхай утсанд өгчээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Балгант” гэдэг газар 19 настай иргэн М нь өчигдөр оройн 18 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон гэх дуудлага шөнийн 02.30 цагт иржээ. Одоогоор түүнийг аймгийн онцгой байдлын алба хаагчид эрэн хайж байна.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эмт багийн “Эмт” гэдэг газар 40 настай иргэн Т нь өчигдөр оройн 19 цагийн орчимд малдаа яваад сураггүй болжээ. Түүнийг тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч нэг техник хэрэгсэлтэйгээр хайж байна.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Цагаан тойром” гэдэг газар38 настай иргэн Б, 35 настай иргэн У нар малдаа яваад 18 цагийн орчимд сураггүй алга болжээ. Тэднийг алга болсон гэх дуудлагыг 04.05-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр хайж байна.

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Тарагт, Хайрхандулаан сумдад иргэд малдаа яваад сураггүй алга болсон, цасанд суусан тухай 10 дуудлагыг хүлээн авч тус аймгийн 34 алба хаагчид шуурхай ажиллаж 28 том хүн, зургаан хүүхдийн амь биеийг аварсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment