8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүхбаатар аймагт цасан шуурга шуурч нөхцөл байдал хүнд байна

2018-04-05 15:32:34

Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт цас ихээр орж, цасан шуурга шуурч нөхцөл байдал хүнд байгаа тул иргэд, жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Цаг агаар болон замын нөхцөл байдал 2018.04.05-ны өдрийн 08:00 цагийн байдлаар:

  • Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын нутгаар цасан шуургатай, салхины хурд 16-20 м/с,
  • Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуургатай, салхины хурд 16-20 м/с,
  • Төв аймгийн нутгийн ихэнх хэсгээр цасан болон шороон шуургатай, салхины хурд 16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment