8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцгойгийнхон 106 иргэний амь насыг аварчээ

2018-04-05 17:17:04

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн өнөөдөр энэ оны нэгдүгээр улирлын ажлаа дүгнэлээ. Ажил дүгнэх арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон удирдах бүрэлдэхүүн оролцож, нийт бие бүрэлдэхүүнд ажлын үр дүн, сахилга хариуцлага, дэг журмыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгсөн байна.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар 829 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага ирсэн байна. Үүнээс 87.9 хувийг объектын гал түймэр, 12,1 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага тус тус эзэлж байгаа юм. Дээрх аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 106 иргэний амь насыг хамгаалж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 1,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Гарсан объектын гал түймрийн тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12,3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Объектын гал түймрийн дийлэнх буюу 42,7 хувийг ил задгай хог, хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлага эзэлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл