8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хаврын чуулган нээлтээ хийж, Төрийн байгууллагын ажил 08:00 цагаас эхлэхээр болсон өдөр

2018-04-05 18:40:00

Хаврыг олон ааштай гэлцдэг. Гэхдээ хавар хүн бүрийн сэтгэлд тод дурсамж, оргилсон их хүсэл эсвэл уйтгар гуниг гэх мэт олон аашийг төрүүлж байдаг шидтэй. Магадгүй хавар биш бид олон ааштай болдог байж магад. Юутай ч хавар гэдэг шинэ бүхний эхлэл байж чадах тийм л улирал. Шинэ сар, шинэ 7 хоногий мэнд хүргэе. Орой бү энэ цаг мачид өнөөдөр болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр тойм” булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Д.Хаянхярваа: Д.Гантулгын асуудлыг маргааш ярилцана

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга  Д.Хаянхярваагаас дараах тодруулгыг авлаа.

-УИХ-ын хаврын чуулган жагсаал цуглаантай эхэллээ. Төрийн ордны гадна УИХ-ыг тарахыг шаардан жагсаж байна. Та УИХ-ын гишүүний хувьд уг жагсаалын шаардлагыг хэрхэн харж байна вэ?

- Сүүлийн үед улс төрийн намуудын нэр хүнд их унаж байна. Иргэдийн төлөөлөл бодол саналаа хэлж, илэрхийлэх нь чөлөөтэй. УИХ өнөөдөр хангалтгүй муу ажиллаад, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болчихсон хэмжээнд хүрээгүй гэж ойлгож байна. Төрийн ажил хэвийн үргэлжилж байна. Мэдээж засч залруулах асуудал бий юу гэвэл бий. Ялангуяа УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлага, сахилга батын асуудалд анхаарлаа хандуулж ажиллах шаардлага байгаа. 

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг бүлгээр хэлэлцээд ямар шийдвэр гаргасан юм бэ?

-Бүлгээр хэлэлцээгүй. Хуулийн дагуу л шийдэгдэх байх. 

-Бүрэн эрхээсээ татгалзана гэдгээ хэлсэн үү?

-Өөрөө бол тийм саналтай байгаа. 

-Өмнө нь бүлгийн хурал дээрээ энэ асуудлаар саналаа хэлсэн үү?

-Энэ асуудлыг маргааш ярилцана. Өмнө нь ийм асуудал яригдаагүй. 

-Хаврын чуулганаар нэн тэргүүнд ямар асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж та үзэж байгаа вэ?

-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт, төсөв төлөвлөгөөгөө хэлэлцэх шаардлага бий. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлтөд Дэгийн хуультай холбогдсон асуудлыг өөрчлөх зэрэг хэлэлцэх шаардлагатай асуудлууд байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудалд хэлэлцүүлгийн шатанд явагдаж байна. Ойрын хугацаанд бүлгийн хурлаар авч хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл ес, аравдугаар сарын аль нэгэнд нь ард нийтийн санал асуулга явуулна. 

Сайн залуу ба муу гэрээ

С.Баярцогт, Б.Ариунсан нартай хамт саатуулагдсан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг өмгөөлсөн сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд багагүй бичигдэж байна.Бизнес эрхлэгч залуус нэгдэн улс төрчдийн буруутай үйл ажиллагаанаас болж түүнийг хэлмэгдүүлчихвий гэсэн болгоомжлол байгаагаа илэрхийлээд уриалга хүртэл гаргажээ. 

Үнэхээр тийм. Б.Бямбасайхан бол Монголын өндөр боловсролтой, чадвартай залуусын нэг. Түүний боловсрол мэдлэг, даруу зан чанарт түүнийг таних хүмүүс тааламжтай ханддаг. Түүний “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлынхаа ажлыг хүлээлгэн өгч буй зургийг хараад “Ажлаа хүлээлгэн өгч чадахгүй тамга,тэмдгээ авч зугтдаг нөхөд энэ залуугаас үлгэр аваасай” гэж хүртэл шуугиж байв.

АТГ-т баригдсаных нь дараа түүнийг өндөр ёс зүйтэй, хулгай хийх хэмжээний этиктэй хүн гэж зарим хүмүүс хэлж байна. Монголчуудын  ам сайтай байдаг энэ залуу яагаад хоригдох болов гэдэг нь өөрөө олны анхаарлыг татаж байна. Түүнийг Дубайн гэрээг монголчуудад ашиггүй хийсэн хэрэгт буруутгаж буй. Тодруулбал, 2015 оны 21-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр тэргүүлсэн ажлын хэсэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлаад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын гэрээнд гарын үсэг зураад ирж байв. Тийм ч учраас уг гэрээг өнөөдрийг хүртэл “Дубайн” гэрээ гэж нэрлээд байгаа юм.

Ч.Сайханбилэгийн хувьд уг гэрээг Монголчуудад ашигтай хийсэн гэж хэлсээр ирсэн.


Тэрбээр “2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцээрийн үеэр аль ч тал санал тавиагүй. Гагцхүү далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Төслийн удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь байлгахаар харилцан тохиролцож чадсан.Мөн Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон” гэж байв.


Харин С.Ганбаатар, Г.Уянган, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн тэргүүтэй олон гишүүд уг гэрээний үр дүнд Монгол улс хохирно гэж хэлж байв. Тэд энэ төлөвлөгөө гэгч гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос  авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл  0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд  тавигдах  нөхцөл байдал  үүсээд байна гэж байлаа.


Зөв ч, буруу ч өнөөдөр энэ гэрээг тойрсон асуудлыг АТГ-аас шалгаж эхэллээ.  Олны анхаарлыг татаад буй Б.Бямбасайхан гэгч залуу уг гэрээтэй чухам ямар холбоотой вэ гэх асуултад хариулт эрье. Тэгвэл 2015 оны тавдугаар сард Монголын Засгийн газар, “Рио Тинто” групптэй "Оюутолгой-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан гэрээнд Монголын талаас “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар гэрээнд гарын үсэг зурсан.

Б.Бямбасайханы хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэгжүүлсэн “ЭЗЭН 100” хөтөлбөрийг ахлан хэрэгжүүлж, 100 хоногт эдийн засгийг сэргээнэ гэж байсан ч тэгсгээд намжсан. Харин тэрбээр 2015 оны хоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар, мөн оны есдүгээр сард “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон байдаг.

Харин Дубайн гэрээнд Ч.Сайханбилэг бус Б.Бямбасайхан гарын үсэг зурснаар тэдний хэн нь Монгол улсын Ерөнхий сайд бэ гэх хэл, ам гарч эхэлсэн юм.  Угтаа бол Ч.Сайханбилэг зурах ёстой байсан гэж хуульчид тайлбарладаг.  Ямартай ч тэрбээр гэрлийн хурдаар томоохон албан тушаалд очсоныхоо ачийг Дубайн гэрээнд гарын үсэг зурж байж хариулсан байж мэдэх юм. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг гэрээнд гарын үсэг зурсан хариуцлагыг түүнд хүлээлгэхээр сөрөг хүчин улайрч байна. Харин хожмын энэ хариуцлагаас мултрахын тулд Ч.Сайханбилэг Дубайн гэрээнд гарын үсэг зураагүй ч байж мэдэх юм.  

Өөрөөс нь хэт давсан эрх мэдлийг түүнд эдлүүлсэн нь ийнхүү өнөөдөр хоригдох шалтгаан нь болсон байж мэднэ. Гэхдээ ямар ч сайн залуу Монгол улсыг хохироож үл болох билээ. 

Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам тавих мөнгөгүй байна 

Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнээс төмөр зам барих болон Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар байр, суурийг нь сонслоо. 

-  Төмөр зам барих асуудлаар таныг Ерөнхийлөгчтэй санал зөрсөн гэсэн. Энэ үнэн үү? 

-  Бодитой л зүйлийг ярих ёстой. Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн Зам тээврийн сайдын хувиар энэ ажлыг хийх нь амархан. Гэхдээ бид өнөөдрийнхөө бодит байдлыг дүгнэх ёстой. Төмөр замын бодлогыг гаргасан. Тавантолгой-Гашуунсухайт-Тавантолгой-Сайншандын чиглэлийн замуудыг зайлшгүй барих ёстой. Үүнийг Ж.Бат-Эрдэнэд үүрэг болгож байгаа. Хэрвээ мөнгө нь байвал асуудалгүй замаа тавж болно. Засгийн газар зээл аваад төмөр замаа тавина гэвэл зээл өгч буй байгууллагууд нь тодорхой хэмжээний ТЭЗҮ-г шаардана. ТЭЗҮ-ээр төмөр зам тавьснаар ашигтай юу гэдэг асуудал яригдана. Буцаад үүнийг хэн төлөх юм бэ гэдэг асуудал хөндөгдөнө. Улс замаа тавихаасаа илүү хувийн хэвшилд уг ажлыг өгөх ёстой. Бодит зүйлийг л яръя. Нүүрс хэний өмч юм. Ямар аж, ахуй нэгж нь нүүрс тээвэрлэх юм. Эрдэнэс-Тавантолгой нүүрсээ олборлож байгаа шүү дээ. Энэ компани нүүрсээ өөрөө зарахын тулд IPO гаргаад нүүрснийхээ тээвэрлэлтийг өөрөө хариуцаж болохгүй гэж. Тавантолгойн-Сайншандын замыг цэргээр тавиулж болно. Гагцхүү мөнгөө л хамт босгох ёстой юм. Засгийн газар мөнгө босгож чадахгүй. Өрийн таац нь тулчихсан. Тэгэхээр төмөр зам тавих мөнгийг уурхай дээр л босгох боломжтой. Тавантолгойтойгоо уялдуулж төмөр зам тавих асуудлыг ярих хэрэгтэй. Түүнээс Бат-Эрдэнэ хий хоосон  зүйл яриад яах юм бэ. 

-    Төсөв өртөг нь ямар хэмжээтэй байгаа юм бэ? 

   300-400 сая доллар хэрэгтэй байна. Төмөр замаа тавих өртөг, дээгүүр нь явах хөдлөх бүрэлдэхүүний үнэ нийлээд 400 гаруй сая доллар зайлшгүй шаардлагатай . 

   Одоо даланг нь босгочихсон байгаа. Түүнд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм бол? 

-   60 гаруй хувийн гүйцэтгэлтэй даланг 200 сая доллараар хийсэн. Дахин 400 сая доллар шаардлагатай. Энэ мөнгийг Тавантолгойтойгоо уялдуулж босгох ёстой. 

-    200 сая долларыг хэр үр дүнтэй зарцуулсан бэ? 

-   Зураг төслийн дагуу даланг хийсэн. Үүнд 200 сая доллар зарцуулсан. Далан тавигдаад 2-3 жил өнгөрлөө. Энэ хугацаанд элэгдэлд орсон. Тэгэхээр тодорхой хэмжээнд нөхөн сэргээлт хийх ёстой. 

-    Оюутолгойн гэрээнээс үүдэн хэд, хэдэн хүнийг шалгаж эхэллээ. Энэ асуудлыг Засгийн газар дээр ярилцсан уу? 

-    Ажлын хэсгийг байгуулсан. Дүгнэлтээ гаргасан. Улс орны эрх ашгийг хөндсөн гэрээ болсон гэж үзсэн. Энэ хүрээндээ асуудлыг шийдээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэдгээ МАН-ын бүлэгт танилцуулжээ

УИХ-ын 2018 оны Хаврын чуулган нээлтээ хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан байна. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээ түдгэлзүүлэх хүсэлтээ танилцуулсан байна. МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэж,санал хураан шийдвэрлэх шаардлагагүй бөгөөд хүсэлт гаргах болсон үндэслэлийг танилцуулах нь зүйтэй гэж үзсэн аж. УИХ-ын гишүүн Д.Гантулгын хувьд бүрэн түдгэлзүүлэх талаар тун удахгүй мэдээлэл хийх юм байна. Одоогоор хэвлэлийн бага хурлын цаг нь тодорхойгүй байна. 

Ажлын албаныханы мэдээлж буйгаар УИХ-аас цаг авч байж УИХ-д хүсэлтээ өргөн барих аж. 

АНУ-ын “Эйч-2” (H-2) хөтөлбөр гэж юу вэ

1.    АНУ-ын “Эйч-2” (H-2) хөтөлбөр гэж юу вэ?

Энэ хөтөлбөр нь АНУ-д гадаадын ажиллах хүчин богино хугацаагаар оруулж ирэх зохицуулалт бүхий дотоодын ажил олгогчийн санаачилгаар хэрэгждэг хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын буюу “Эйч-2Эй” (H-2A), бусад салбарын буюу ”Эйч-2Би (H-2B) гэсэн визийн ангиллаар гадаадаас ажиллах хүч богино хугацаагаар, улирлын чанартай ажил эрхлүүлэхээр оруулж ирдэг. Ажил олгогчийн санаачилгаар хэрэгждэг тул гадаадаас оруулах ажиллах хүчний тоо, аль улсаас авах болон тэдгээрийн замын зардал, эрүүл мэндийн даатгал, орон байрны хангамж зэргийг ажил олгогч нь өөрөө хариуцан хэрэгжүүлдэг.

2.    АНУ-ын Засгийн газрын зүгээс хэрхэн оролцдог вэ?

Гадаадаас ажиллах хүч оруулах ажлыг хариуцан гүйцэтгэдэг, хяналт тавьдаг байгууллага нь АНУ-ын Хөдөлмөрийн яам юм. Хөдөлмөрийн яам нь АНУ-ын ажил олгогчид гадаадаас ажиллах хүч оруулах зөвшөөрөл буюу labor certificate олгодог. Улмаар гадаадаас авах ажиллах хүчний тоо, ажил олгогч компаниудын мэдээлэл, гадаадаас ажиллах хүч авахад зуучлагч компаниудын мэдээлэл зэргийг нээлттэй мэдээлдэг (дээрх мэдээллийг Хөдөлмөрийн яамны цахим хуудаснаас авах боломжтой).

Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас “Эйч-2“ (H-2) ангиллын визээр иргэд нь ажиллах эрхтэй гадаадын орнуудын жагсаалт”-ыг жил бүр шинэчлэн баталдаг. Энэ жагсаалтад тухайн улс улиран багтах нь тухайн орноос жил бүр АНУ-д ирж буй богино хугацааны хөдөлмөр эрхлэхээр ирсэн ажилчдын ажлын байрыг цаашид үргэлжлүүлэн хадгалах, хөдөлмөрийн гэрээг сунгах үндсэн нөхцөл болдог. Түүнчлэн АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS) нь гадаадын ажилчдад виз олгох эсэх талаар урьдчилан зөвшөөрөл (petition) олгодог.

3.    АНУ-д ажиллах гадаадын ажиллах хүч авах үйл явц ямар үе шаттай хэрэгждэг вэ?

·         Ажил олгогч нь гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрлийг АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас авна.

·         Зөвшөөрлийн дагуу Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас баталсан жагсаалтад багтсан орнуудаас ажил хүч авах санал буюу job offer өгнө. Ажил олгогч өөрөө ажилчнаа сонгосон тохиолдолд тухайн ажилчинтай, харин зуучлагч компаниудаар дамжуулан ажилчдыг авах бол гэрээ байгуулах замаар хэрэгжүүлнэ.

·          “Эйч-2Эй” эсвэл “Эйч-2Би” ангиллын визээр ажилчид авах хүсэлтээ Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын албанд гаргана. Ажил олгогчийн хүсэлтийг Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба дэмжсэний дараа тухайн улсад суугаа АНУ-ын ЭСЯ-нд мэдэгдэж, ажилчид тухайн ЭСЯ-нд “Эйч-2Эй” эсвэл “Эйч-2Би” ангиллын виз мэдүүлэх эрх нь нээгдэнэ.

http://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp 

·         Тухайн улсад суугаа АНУ-ын ЭСЯ виза олгосон тохиолдолд ажилчид АНУ-д ирэх эрхтэй болох бгөөд Дотоодын аюулгүй байдлын яамны Гааль, хил хамгаалах албаны ажилтан АНУ-д байх хугацааг тогтоож, хилээр нэвтрүүлнэ.

4.    “Эйч-2” хөтөлбөртэй холбоотой бусад мэдээлэл

2018 оны “Эйч-2“ (H-2) ангиллын визээр иргэд нь ажиллах эрхтэй гадаадын орнуудын жагсаалт”-д Монгол Улс багтсан бөгөөд “Эйч-2Эй” (Н-2А) хөтөлбөрт 83, харин “Эйч-2Би” (Н-2В) хөтөлбөрт 82 орон тус тус хамрагдсан байдаг.  Жагсаалтад багтсан орнуудын жагсаалтыг Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-ны цахим хуудсаас үзэж болно.

https://www.uscis.gov/news/alerts/uscis-announces-countries-eligible-h-2a-and-h-2b-visa-programs 

Тус жагсаалт нь 2018 оны 1 дүгээр сарын 18-наас 2019 оны 1 дгээр сарын 18 хүртэл нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/h-2a-temporary-agricultural-workers 

https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/h-2b-temporary-non-agricultural-workers 

АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас Н-2В ангиллын визээр авах ажилчдын тоог тогтоодог. Тухайлбал, 2018 онд Н-2В ангиллын хөдөө аж ахуйн бус салбарт  түр ажилчид  авах тоон хязгаарыг 66 мянга гэж тогтоосон.

“Эйч-2” (H-2) визээр АНУ-д ажиллахаар ирж буй гадаадын иргэн нь гэр бүлийн гишүүдээ хамт авч явах боломжтой. Гэр бүлийн гишүүдэд нь “Эйч-4” (Н-4 ангиллын виз олгодог.

https://www.uscis.gov/working-united-states/temporary-nonimmigrant-workers 

http://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp 

5. Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөлтэй АНУ-ын ажил олгогчийн жагсаалтыг хаанаас авах вэ?

Энэ жагсаалтыг АНУ-ын Хөдөлмөрийн яамны Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар (OFLC)-ын цахим хуудсаас  үзэх боломжтой.  Тус газраас 2018 онд “Эйч-2Эй” зөвшөөрлийг 1787, “Эйч-2Би” зөвшөөрлийг 1124 ажил олгогчид  олгосон байна.

https://www.foreignlaborcert.doleta.gov/performancedata.cfm#dis 

6. Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөлтэй АНУ-ын ажил олгогч өөрөө эсхүл зуучлагчаар дамжуулан ажилчид авч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

АНУ-ын ажил олгогч нь гадаадаас ажиллах хүч авахдаа зуучлагчаар дамжуулах тохиолдолд тухайн ажил олгогч нь өөрийн сонгосон зуучлагчийн мэдээллийг АНУ-ын Хөдөлмөрийн яамны Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар (OFLC)-т мэдэгдэх үүрэг хүлээдэг. Тус газар нь зуучлагч байгууллагын талаарх мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан ил тод мэдээлдэг. Үүнд:

Ажил олгогчийн ажлын байрны саналтай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй түгээдэг.

https://www.foreignlaborcert.doleta.gov/performancedata.cfm#dis 

Гадаадаас ажиллах хүч нийлүүлдэг зуучлагч компаниудын жагсаалт (Foreign labor Recruiter list)-ыг мөн олон нийтэд зориулан өөрийн цахим хуудаснаа нийтэлдэг.

https://www.foreignlaborcert.doleta.gov/Foreign_Labor_Recruiter_List.cfm 

АНУ-ын ажил олгогч нь өөрөө ажилчнаа сонгон шалгаруулах боломжтой бөгөөд энэ тохиолдолд дээр дурдсан үе шатны дагуу тухайн ажилчны өмнөөс холбогдох зөвшөөрөл, визийн асуудлын эрх бүхий байгууллагад хандаж, үүнтэй холбоотой бүхий л хариуцлагыг хүлээнэ.

7.    Ажиллахыг хүссэн иргэн ажиллах зөвшөөрлөө онлайн шалгах боломжтой юу?

Ажиллахыг хүссэн иргэн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-наас тус улсад ажиллахыг зөвшөөрсөн I-7970 баримт (receipt)-ыг ажил олгогчоос заавал авсан байх ёстой бөгөөд үүний дараа онлайн орж шалгах боломжтой.

https://egov.uscis.gov/casestatus/landing.do  цахим хуудсаар орж, I-797 баримтын дугаараар  нэвтэрч, мэдээллээ шалгах боломжтой.

8.    Дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой холбоосууд:

·         АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-ны

https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/h-2a-temporary-agricultural-workers  /Н-2А хөдөө аж ахуйн салбарын ажилчид/

·         АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-ны

https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/h-2b-temporary-non-agricultural-workers  /Н-2В хөдөө аж ахуйн бус салбарын ажилчид/

·         АНУ-ын Хөдөлмөрийн яамны Гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл хариуцсан газар (OFLC)

https://www.foreignlaborcert.doleta.gov/ 

·         АНУ-ын Төрийн департаментын:

http://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp 

http://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp 

http://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-typework.asp#rights 

https://mn.usembassy.gov/mn/visas-mn/nonimmigrant-visas-mn/ 

Төрийн байгууллагынхны ажил дөрөвдүгээр сарын 15-наас 08:00 цагт эхэлдэг болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргалаа.

Авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 4 дүгээр сарын 15 -наас 08 цаг 00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоолоо. 
Одоо мөрдөгдөж байгаа захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид 08 цаг 30 минутанд ажлаа эхэлж, 17 цаг 30 минутанд дуусгавар болгодог юм.

Энэхүү захирамжаар нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн 32 мянган албан хаагч хамрагдах юм байна

Та энэ хаягаар ороод хүүхдийнхээ мөнгийг орж байгаа эсэхийг шалгаарай

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг нэмж 200 мянган хүүхдэд олгох шийдвэрийг гаргаад байгаа. Уг шийдвэр 2018 оны 04 сарын 01-ээс хэрэгжиж эхлэхээр болсон байна. Ингэснээр 860 гаруй мянган хүүхэд сар бүрийн тэтгэмжээ авахаар болсон. Та дараахь линкээ ороод хүүхдийн регистрийн дугаарыг бичээд шалгаарай

https://check.hudulmur-halamj.gov.mn/check/checkin...

У.Хүрэлсүх: Ипотекийн зээлийг хөнгөвчилж, иргэдээ хямд орон сууцаар хангахад онцгой анхаарч байна

Жил бүр зохион байгуулдаг барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцон мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож байгаа инженер, техникийн ажилтнууд, барилга, барилгын материал үйлдвэрлэгчид, зураг төсөлчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө барилга, хот байгуулалтын чиглэлээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амыг эрүүл, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжаар Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, ипотекийн зээлийг хөнгөвчлөх, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудад онцгойлон анхаарч байна.

Мөн Улаанбаатар хотын болон аймгийн төвүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих, барилга, барилгын материалын үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэн бүтээмжийг нэмэгдүүлэх, дуусаагүй байгаа төсөл, хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд ашиглалтад оруулах, тус салбарын инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдийг шинэ дэвшилтэт технологид сурган мэргэшүүлж, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Барилгын салбар манай улсын бүтээн байгуулалтын гол тулгуур багана болохын хувьд  тус салбар дахь бүтээмжийг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт үр өгөөжөө өгөх аливаа дэвшилтэт арга хэрэгсэл, техник, технологи, бүтээлч санал, санаачилгыг дэмжинэ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар та бүхний ажлыг бүх талаар дэмжих болно гэв.

Х.Баттулга: АТГ-ын даргыг солихоос өөр арга байхгүй

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2018.04.05/ 10.00 цагт нээлтээ хийлээ. Хаврын чуулган 80,3 хувийн ирцтэйгээр эхэлж, чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Үүний дарга МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ “Оффшор данстантай тэмцэх ажилд АТГ хойрго хандаж байна. Өнөөдөр Монгол Улс Авлигын индексээр 31 байраар ухарлаа. АТГ энэ талаар нэг ч дорвитой ажил хийсэнгүй. Би ойрын үед АТГ-ын даргыг яаралтай солих асуудлаар  УИХ-ын даргад хандана.  УИХ-ын гишүүд та бүхэн энэ тохиолдолд уг асуудлыг шийдэхгүй байхаас аргагүй.АТГ-ын даргад нэр дэвшүүлэх эрх надад байгаа ч томилох эрх нь УИХ-д байна.  Одоо хараад суух цаг хугацаа байхгүй.  АТГ-ын даргыг солихоос өөр арга байхгүй.” хэмээн хэллээ.

М.Энхболд: УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүр царай болж байдаг гэдгийг ухаарцгаая

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

            Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

            Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

            Хүндэт зочид оо,

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн дагуу хаврын чуулганаа эхлүүлэхээр та бид хуран цуглаад байна.

Намрын чуулган өндөрлөснөөс хойш УИХ-ын гишүүд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 300 шахам суманд очиж, 178.0 мянга гаруй иргэд, сонгогчтой уулзаж,УИХ-аас баталсан хууль, төрийн бодлогыг таниулж, хэрэгжилттэй нь танилцлаа. Уулзалтуудаас ард олны аж амьдралын өнгө төрх, сэтгэлийг нь зовоосон асуудлууд, төр засгийн үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ тодорхой харагдсан нь дамжиггүй. 

           Болж бүтэж, ахиц дэвшилд хүрч байгаа, гэрэл гэгээтэй зүйл цөөнгүй ч бүхэлдээ ард түмний аж амьдрал сайнгүй байна.

Аймаг, сумдын төвийн айлуудын дийлэнх нь төвлөрсөн эрчим хүчинд,5-аас бусадаймгийн төв нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон. Нар, салхины эрчим хүч малчдын ердийн хэрэглээ болсон. Бүх сум,сууриндүүрэн холбооны сүлжээ хүрч, интернэт, ухаалаг гар утсаар гэрээсээ, малчны хотноос дэлхийтэй холбогдож байна.Телевизийн бүх сувгийг үзэж, мэдээлэл авч байна.

Гэвч мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй иргэдхөдөлмөрийнхөө үршимийг бүрэн хүртэж чадахгүйбайна.Өсгөсөн мал нь, хураасан ургац ньорлогын тогтвортой үүсвэр болохгүйбайна.

Ноос, арьс шир тушаасны урамшуулал малчин өрх бүрт хүртээмжтэй хүрэхгүй байна.2017 онд 302.5 мянган малчны 86.9 мянга нь ноосны урамшуулал авсан бол арьс, ширний урамшуулалд 2016 онд 64.2 мянган малчин хамрагджээ. 2016 онд хонины ноосныхоо 25.5 хувийг, ноолуурынхаа 8.3 хувийг, арьс ширнийхээ дөнгөж 10.0 хувийг л бүтээгдэхүүн болгож боловсруулсан байна. 400.0 мян.тн мах, 874.4 мян.тн сүү үйлдвэрлэсэн хэрнээ махны 2.5, сүүний 8.0 орчим хувийг үйлдвэрийн аргаар боловсруулжээ.

Хөдөөд боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь энэ арчаагүй гэмээр байдалд хүргэсэн. Тиймээс УИХ, Засгийн газар, орон нутгийн удирдлагууд аймаг, сумдад боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг тэргүүн ээлжинд дэмжиж, төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашид зах зээл, хүн ам, дэд бүтцийн хөгжилтэй уялдуулан бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх чиглэл баримталж ажиллах нь зүйтэй юм.

Газар тариалан эрхлэгчид ургуулсан төмс, хүнсний ногоогоо дараагийн ургац хүртэл хадгалж, борлуулж, орлогын тогтвортой эх үүсвэртэй байх хүсэлтэй байдаг. Гэтэл агуулах, зоорьгүйгээс болоод үнэ ханш хамгийн бага үед буюу намар бөөнд нь, хямд зарахаас өөр сонголтгүй болдог.

Салбарын яамхүнсний ногоо хадгалах хүчин чадлын хангамж 2016 оны байдлаар 80 хувьд хүрсэн гэж ярьдаг ч үр өгөөж мэдрэгдэхгүй байна. 2013-2015 онд Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхдээ зоорь, агуулах, худалдааны төвийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 32 аж ахуйн нэгжид 94.6 тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэтэл зээлээр байгуулсан 24 агуулах, зоорь нь бүгд Улаанбаатарт байх юм. Энэ бол авсан арга хэмжээ иргэндээ, айл өрхдөө хүрэхгүй, хөдөөг хөгжүүлэх бодлоготой уялдахгүй байгаагийн нэг жишээ юм.

            Ирэх жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангаас нүхэн болон энгийн зоорь барих зориулалтаар зээл олгох, хөдөө аж ахуйн биржээр арилжих бараа, түүхий эдийн нэр төрөлд төмс, хүнсний ногоог нэмж оруулах замаар газар тариалан эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгая.

Хөдөөдамьдрах таатай орчинбүрдүүлэх замаар төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг хангах чиглэлддорвитойарга хэмжээ авах шаардлагатай байгааг иргэд анхааруулж байна.Аймаг, сумын төв, суурин газруудад ажилгүйдэл их хэвээр байна. Ажлын байргүй, амьдрах аятай орчин бүрдэхгүй байгаа нь сум эзгүйрч, залуус нутагтаа тогтохгүй байхголшалтгаанюм.

Аймгийн төвийг оролцуулаад аймаг,сумдын нийт өрхийн 15 орчим хувь төвлөрсөн дулааны хангамжид, 16 орчим хувь нь төвлөрсөн цэвэр, бохир уснысүлжээндхолбогдсонбайна.Хөдөөдус, дулааны асуудал орхигджээ.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэдтөвлөрсөн ус, дулааны хангамжчухалгэдгийг бид мартжээ.

Тиймээс сумдад байгальд ээлтэй, дэвшилттехнологитойус хангамж, ариутгах татуургын, дулааны нэгдсэн болон хэсэгчилсэн систем шинээр байгуулах, байгааг ньөргөтгөх, түүнд сумдын айл өрхийн 50 хүртэл хувийг холбох ажлыг тодорхой төлөвлөгөө, тооцоо судалгаатай хэрэгжүүлж эхэлье.

Эрхэм гишүүд ээ,

УИХ нийслэлийнутаа, орчны бохирдлыг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, төсөв, хөрөнгө оруулалтыг өнөөгийн нөхцөлд хангалттай гэж хэлж болохуйц түвшинд шийдвэрлэсэн. Тодорхой үүрэг, чиглэл Засгийн газарт өгсөн.Одоо хийх ёстой ажлаа хойш тавилгүй эхэлмээр, явц үр дүнг тухай бүр тооцож, дүгнэж баймаар байна.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-ын шийдвэрүүд, баталж өгсөн төсөв, хөрөнгийн зарцуулалтад УИХ хяналт тавих ёстой.

Хотын иргэдийг бухимдуулж, цаг, мөнгийг үрж байгаа нэг асуудал бол авто замын түгжрэл. Нийслэлийн авто замын урт 858км,тээврийн хэрэгслийн тоо 586.8мянга, авто замын ачаалал 3 дахин хэтэрсэн гэсэн мэдээ байна.Түгжрэлийг уулзвар өргөтгөөд шийдвэрлэж чадахгүй гэдэг нь ойлгогдлоо. Харин нүхэн гарц,давхар зам барих, замын урсгалыг зөв зохион байгуулах, нийтийн тээврийн маршрутыг оновчтой болгох байдлаар шийдвэрлэж байгаа дэлхий нийтийн жишгийг анхаарч үзье.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээр хийгдэх бүтээн байгуулалтын ажил эхний улирал дуусчихаад байхад тендерээ зарлаагүй, орон нутагт эрх шилжүүлэх ажил удаашралтай, тодорхойгүй байгааг анхаарч, ажлаа шуурхайлах хэрэгтэй.

Бүтээн байгуулалтыг иргэдээ ажилтай болгох нэг хөшүүрэг болгож ашигламаар байна. Зам гүүр, барилга угсралтын зэрэг ажилд туслан гүйцэтгэгчдийг гаднаас залж биш, дотроосоо урьж хийлгэдэг байх нь зүйд нийцнэ.      

Эрхэм гишүүд ээ,

Хар тамхи,мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, архидан согтууралт, түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралтсэтгэл түгшээх хэмжээнд хүрчээ.

2017 ондшүүхээсял шийтгүүлсэн хүмүүсийн 4.7 хувь нь 14-17 настай,42.7 хувь нь 18-29 насныханбайна.Ял шийтгүүлэгчдийн 25.0 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.Өмнөх онтой харьцуулахадял шийтгүүлсэн14-15 насныхнытоо 3.5, 16-17 настайхүүхдийнтоо 23.5, 18-29 насны залуусын тоо 26.8 хувиар,согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 30.4 хувьөсчээ.

Улсын хэмжээнд анхан шатны шүүх 8839 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 53.4 хувиар өсөж,мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 4.9 хувьнэмэгдсэн байна.Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрхянагдаж, өөрчлөгдөх ньбайдаг чялшийтгүүлэгчдийн 48 орчим хувийг өсвөр үеийнхэн,залуучууд эзэлж байгаа нь санаа зовоосон асуудал мөн.

Үүнийшалтгаан нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.Мөнхүүхэд залуучуудын хүмүүжил, боловсрол, ёс суртахууны асуудалд онцгой анхаарал тавих цаг болжээ.Энэ зорилгоорМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинэчлэн боловсруулж,УИХ-аар хэлэлцүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоё.

Түүнчлэн өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиархар тамхи,мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, түүндногдуулахял,шийтгэлийн бодлогыг оновчтойтогтоожчадсанэсэхийг эргэж харах шаардлага байгааг Засгийн газар анхааралдаа авах нь зүйтэй.

Мөн бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар эхчүүдээс гаргасан саналыг элдэв тайлбараар аргацаан өнгөрөөж болохгүй гэдгийг зориуд тэмдэглэе.

            Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол Улсын нэг хүнд 2.8 л спирт, 7.9 л архи, дарс, 26.3 л шар айраг ногдох хэмжээнд дотоодын үйлдвэрлэл хөгжиж байна. Улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх 12263 цэг байгаа нь18-аас дээш насны 1000 хүн тутамд 124 ногдожбайна гэсэн үг.Энэ ньархи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээ зохист түвшингээс хэт давж, үндэсний аюулгүй байдалд ноцтой сөрөг үр дагаваручруулжбайгааг харуулж байна.

УИХ-аас баталсан,Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Засгийн газар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2017 онд өргөн мэдүүлэхээр заасан. Хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх,ингэхдээ архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нэр төрөл, үйлчлэх цэгийг зохист хэмжээндхүргэжбууруулах, архины агууламжийн дээд хязгаарыгхуульчлахасуудлыг тусгамаар байна.

Энэ дашрамд дээр дурдсан Үндсэн чиглэлийн хэрэгжилт ямар байгааг холбогдох Байнгын хороо дүгнэж үзэх хэрэгтэйг тэмдэглэе.2017 онд л гэхэд Засгийн газраас 105 хууль өргөн барих ёстойгоос өргөн барьсан буюу баталсан хуулийн тоо 39, хэрэгжилт 37.1 хувь байна гэсэн дүн гарчээ.

Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хуулиудын чанар ямар байгаатай хамтатган авч үзэх ёстой гэж үзэж байна. Парламентын бүрэн эрхийн эхний 3 чуулганы дүнгээр баталсан, нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн тоо өмнөх парламентынхаас даруй 83.3 хувь илүү байгаа. Гэхдээ тоо биш, чанар илүү чухал нь хэнд ч ойлгомжтой билээ.

Эрхэм гишүүд ээ,

Авлигатай тэмцэх хуулийг 22 жилийн өмнө батлан гаргаснаас хойш Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэх, түүнд дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, авлигатай тэмцэх бие даасан байгууллага байгуулах, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх чиглэлээр би долоон ажил хийжээ. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.

Үүний хамтавлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхүүрэгтэйхууль хяналтын байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг хангах ёстой.Нөгөө талаар хууль хяналтын байгууллагуудхуулийг чанд мөрдөж, хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэх явдлаас ангид байж, шударга, шуурхай ажиллах ёстой. Хэрэг шалгах явц удааширснаас,тэр нь улс төрийн сэдэв болж өргөждөг, олон түмнийг талцуулдаг, дундньхэрэг замхарч, тодорхойгүй болдог үзэгдэл хэвших хандлагатай байгаад онцгой анхаарвал зохино.

“Эрдэнэт”үйлдвэрийг тойрсон асуудлыг одоошуурхай шийдвэрлэж,хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой.

Авлига авсан, эсэххэргийг шалгаж байгаатай холбогдуулаад Оюутолгойн гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөх тухай яриагарч, зарим нам, улстөрчид мэдэгдэл хүртэл хийлээ. Оюутолгойн төслийгхэтэрхий улстөржүүлж, улс төрийн сэдэв болгох нь Монгол Улсын ашиг сонирхолд сөрөгүрдагавар дагуулж болзошгүй. Асуудлыг хуулийн аргаар биш улс төрийн аргаар, улс төрийн ашиг хонжоо олох хэлбэрээр шийдэх буруу хандлага байж болохгүйээ.

Тиймээс УИХ-ын даргын захирамжаар“Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан. Энэ Ажлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгааг ухамсарлаж ажиллабал зохино.Түүнчлэн Дэд ажлын хэсэгтээ мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийнтөлөөлөл оруулах нь асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, зөв дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой юм.

Оффшорын тухай иргэд уулзалт хийсэн газар бүхэнд ярьсаар байна. Асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд төр, засгийн бүх институцүүд, эрх үүрэг хүлээсэн нийт байгууллага хамтарч ажилламаар байна. Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай хамтрах, тэдний туслалцаа дэмжлэгийг авах асуудал ч байхыг үгүйсгэхгүй.

Оффшорын асуудлаар тусгайлсан хууль, эрх зүйн зохицуулалтыг энэ Их хурал л анх удаа хийсэн. Одоо тэдгээрийн хэрэгжилт, үр дүн бидэнд чухал байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий хүмүүс оффшор бүсэд данс нээсэн бол хаах, мөнгө байгаа бол буцаан татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилж, хуулийн этгээд үүсгэсэн бол үйл ажиллагааг нь зогсоох хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгааг энэ дашрамд анхааруулж хэлье.

Эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд аа,

Хэрвээ хямрал тогтворжиж, эдийн засаг өсөж байгаа бол үр шим нь яагаад бидний амьдралд мэдрэгдэхгүй байна вэ гэж иргэд асууж байна. Энэ асуултад тодорхой хариулт өгөх ёстой.  

УИХ-аас“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”батлахдаабодит салбарыг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих, Дулааны III цахилгаан станцын 250 МВТ, Чойбалсангийн ДЦС-ын 50 МВТ-ын өргөтгөл зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэж тэнд тусгасан. Таван толгой-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, “Богд хан” төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр хэвээр байгаа.

Эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх эдгээр томоохон төслүүд хэрхэх нь тодорхойгүй явсаар 2 жилөнгөрлөө. Төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлбэлэн гэж ойлгож байгаа.Яагаадхэрэгжихгүй байна? Ямар саад тотгор байна вэ?

Эдийн засаг, төсөв, санхүүгийн байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.Экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэгзэс, нүүрсний үнэ өссөн. Үнэ ойрын үед тогтвортой хадгалагдана гэж шинжээчид үзэж байгаа.Иймтаатайбайдлыг ашиглахгүй алдвал амаа барихад хүрнэ.

УИХ-ын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол хэлэлцэхэд бэлэн байна. Засгийн газар саналаа оруулж ир.Хаврын чуулганы хугацаанд багтаан том төслүүдээ хөдөлгөе.

Мөн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссанзэсийн баяжмал болон газрын тос боловсруулах үйлдвэр, нүүрснээс нийлэг, байгалийн хийгаргахүйлдвэр байгуулах төслүүдийг эрчимжүүлье.

Иргэдийнхээ нийгмийн халамж, хамгааллыг орхигдуулалгүйгээр бага ч гэсэн боломж бүрдвэл цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд зарцуулах нь зайлшгүй шаардлага болсныг орон нутагт ажиллахдаа та бүхэн мэдэрсэн байх. Хүүхдийн мөнгийг 80 хувьд биш, шаардлагатай хэсэгт бүрэн олгох, цалин нэмэх асуудлыг 10-р сарыг хүлээлгүй наана нь шийдэхийг хичээх нь зүйтэй.

Хаврын тариалалт хаяанд ирлээ. Өнгөрсөн жил ургац муу авсан. Харин энэ хаврын хувьд хөрсний чийг сайн, зуншлага гайгүй болох төлөвтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, шаардлагатай үр бордоо, техник хэрэгсэл, шатахуун тосыг нөөцлөн базаахад төр засгаас тодорхой дэмжлэг үзүүлэхнь алдсанаа нөхөж, арвин ургац авах гол нөхцөл болно.

Хаврын салхи шуурга,шар усны үер, ой хээрийн түймрээс сэргийлж, гашуун сургамжаа давтахгүй байхад мэргэжлийн байгууллага,орон нутгийн удирдлагаонцгой анхаарах ёстойг сануулж хэлье.

Малын гоц халдварт өвчин малчдыг амьжиргааны эх үүсвэрээ бүрэн алдах хүртэл эрсдэлд хүргэж байна. Зөвхөн 2018 он гарсаар шүлхий өвчний улмаас 4700 гаруй толгой мал устгажээ. Өвчин дэгдэхээр вакцин хайдаг, хөрөнгө дайчилдаг, эцэст нь малчдынхаа малыг устгаж,ажлаа дуусгадаг арга барилаа өөрчлөх цаг болжээ.

Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хэр хангагдсан, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын явц ямар байгаа талаар холбогдох Байнгын хорооноос Засгийн газрын мэдээ, тайланг сонсох хэрэгтэй. 

Эрхэм гишүүд ээ,

Иргэд,сонгогчидтойгоо уулзаж явахдаа Та бүхэн “ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” гэсэн үгийг олон удаа сонссон гэдэгт биэргэлзэхгүйбайна. Иргэдийг бухимдуулж, төрдөө итгэх итгэлийг нь ээдүүлж байгаа энэ асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Тиймээс хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг УИХ өөрөөсөө эхэлнэ хэмээн би сонгогчдодоо амласан.

Эхний ээлжинд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгах ажлаа эхэлнэ.

Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэн Төрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөө ажиллах ёстой. Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодож болохгүйн учир энэ. Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байна гэж тэд анхааруулж байна. Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдынхоо итгэлийг алдсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгах болно.   

УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүр царай болж байдаг гэдгийг дор бүрнээ санаж ухаарцгаая.

Эрхэм гишүүд ээ,

Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гадаад харилцаанд хэд хэдэн чухал үйл явдал болж өнгөрлөө.

УИХ-ын даргын түвшинд БНТУ-д 5 жилийн дараа албан ёсны айлчлал хийж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Швейцарийн Женев хотноо болсон ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганд оролцлоо. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны товчооны гишүүнээр сонгогдлоо.

ОХУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Монголын парламентын төлөөлөгчид анх удаа албан ёсны ажиглагчаар оролцлоо.

Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь уулзалт, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблей дахь “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн олон улсын анхдугаар бага хуралд хамтран санаачлагчийн хувиар УИХ-ын төлөөлөл оролцсон.

Эдгээр нь олон улсын түвшинд Монголын парламентын нэр хүнд өсөн нэмэгдэж, байр суурь бэхэжсээр байгаагийн тод илрэл юм.

Бидэнд эрх зүйт төрийг улмаар төлөвшүүлэх, улсаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, саад бэрхшээлээ арилгах чиглэлээр шийдвэл зохих асуудал, засах нь зайлшгүй алдаа, хийх нь гарцаагүй шинэчлэлийн аль аль нь бий.

Гэхдээ өөрчлөн сайжруулах нэрээр нийгмийн сэтгэл зүйг зориуд бэлдсэн буруу технологиор угаах, эмх замбараагүй байдалд турхирахыг оролдох нь яавч сайн зүйл биш. Төр нь ч, нийгэм нь ч, бодлого нь ч тогтвортой, зөвхөн хуульд захирагдаж, шударга, хариуцлагатай байж чадаж гэмээнэ бид илүү сайнд хүрнэ.

Тиймээс нийт үндэстэн, улсын эрх ашгийг эн тэргүүнээ эрхэмлэхийг ард олондоо, төрийн түшээ УИХ-ын гишүүддээ хандан уриалъя.  

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье. 

Х.Бат-Ялалт: “Хаан банк”-аас албан бичиг явуулсаны дараа иргэнийг хохироосон шүүхийн шийдвэр гарсан байна

Хаан банк болон Шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс нэгэн ноцтой баримт дэлгээд байгаа юм. “Хаан банк”-аас  174 шүүгчид 1 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож, улмаар тус банктай холбоотой 34 хэрэг шүүхээр ороход бүх шийдвэр Хаан банкны талд 100 хувь гарсан талаар хуульчид мэдээллээд байгаа юм. Энэ талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч  Х.Бат-Ялалттай цөөн хором ярилцлаа.

-Таны хувьд “Хаан банк” болон шүүхийн байгууллагатай холбоотой ноцтой баримт дэлгэлээ. “Хаан банк” давуу байдлаа ашиглаж байгаа нь ямар хуулийн зүйл заалтыг зөрчиж байна вэ?

-Би тус баримт дээр дурьдагдаад байгаа “Сэлэнгэхангай” ХХК-ын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм.  Тэгээд “Хаан банк”-тай шүүхдээд ялагдаад байдаг байхгүй юу. Тийм учраас тус баримтыг дэлгэсэн юм. Хавтаст хэрэгт нь байгаа материал байгаа юм. “Хаан банк” давуу байдлаа ашигласан нь шударга ёсны зарчимыг зөрчиж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд заачихсан байгаа. МУ-ын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь шударга байх ёстой гэж заасан байдаг. Мөн дээрээс нь шүүхийн тухай хуулиуд дээр шүүхийн шийдвэр хууль ёсны байх ёстой бөгөөд бодит үнэнтэй нийцэж, үнэн зөв байх ёстой гэсэн зарчимыг алдагдуулж байна.

-Хаан банк 174 шүүгчид 1 хувийн хүүтэй орон сууцны зээл олгосон гэсэн мэдээлэл гараад байгаа. Одоогийн байдлаар “Хаан банк” хэдэн шүүгчид хэдэн төгрөгний зээл олгосон талаар таньд баттай баримт байгаа юу?

-Хамтарч ажиллах гэрээ нь 2007 оноос эхэлсэн байгаа юм. Албан бичиг дээр 2008 оны байдлаар 174 шүүгчид гэсэн байна лээ. Өнөөдөр хэдэн хүнд зээл өгсөн гэдгийг мэдэхгүй. Бид нарт шүүгчийн хараат бус байдал гэсэн айхтар зүйл байгаа ш дээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шаардах гээд бичиг баримт цуглуулаад байж байна. Бидний зүгээс  дэлгэсэн баримтаа “Хаан банк”-ны эсрэг гэж бодохгүй байна. Ер нь шүүхийг сонгодог хэлбэрээр байгуулах шүүх засаглалын  асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулмаар байна. Манай улс дэлхийд хаана ч байхгүй муу шүүхтэй улс болчихоод байна. Ард түмний оролцоо байхгүйгээр төр нь дангаар шийдвэр гаргадаг байж болохгүй.

-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүх засаглал болон шүүгч нартай холбоотой баримт дэлгэсэн. Та үүнийг хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Бодьтой байх магадлал өндөр байгаа. Шүүхээс хэрэг маргаан буруу шийдвэрлэгдсэн маш олон баримтууд байгаа. Манай “Иргэдийн шударга шүүх” өнгөрсөн 10 жилийн хугацаанд шүүх шударга ажиллахыг шаардаж тэмцэж байна. Үүнтэй холбоотой маш ноцтой баримтууд байдаг. Бид нарын зүгээс ээлж дараалан үүнийг дэлгэнэ. Ер нь бол шүүгчийн мууг үзэх гээд байгаа юм биш.  Шүүхийг л  шударга ажилладаг болгомоор байна. Бидний энэ тэмцлийг  улс төрийн агуулгаар нь хараад хэн нэгний захиалга, явуулга гэж харддаг. Монгол Улсад шүүх шударга байх ёстой юу? ёстой. Үндсэн хуулийн шударга зарчимыг шаардаж байгаа нь нийгмийн захиалга болчихоод байна.

-Шүүхийг шударга байлгахын тулд хамгийн түрүүн юунаас эхлэх ёстой вэ?

-Хамгийн эхлээд тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Төрөөс томилогддог шүүгч дангаараа хэрэг маргааныг шийддэг эрх мэдлийг хязгаарлаж, хөндлөнгийн оролцоотой иргэдийн нээлттэй шүүн таслах үйл ажиллагаанд оролцдог болгох хэрэгтэй. Шүүх эрх мэдэл гэдэг чинь маш том эрх мэдэл. Хүний заяаг шийддэг, зөв бурууг тогтоож тодорхойлдог засаглал. Энэ засаглал маань худалдагдаад ирэхээр хүмүүс бие биедээ итгэхгүй болдог. Сахилга бат дотоод зохион байгуулалт алдагддаг маш аюултай үзэгдэл. Сүүлийн 28 жил МУ шүүх засаглалаа дордуулсан учраас өнөөдөр эв нэгдэлгүй, нэг нэгнээ хардаж сэрддэг, нийгмийн итгэлцэл байхгүй болох үндэс тавигдсан.

 -Хаан банктай холбоотой хэргээс болж хэдэн хүн, хичнээн хэмжээний мөнгөөр хохирсон талаар таньд мэдээлэл байгаа юу?

-Өнөөдөр ийм мэдээлэл хэлээд сууж байгаадаа гутарч байна. Бид нарыг удирдаж байгаа төрийн өндөр албан тушаалтанууд өөрсдөө хулгайч луйварчид болчихсон. Шүүх худалдагдсан гэдгийг бид нар 10 жил ярьж байна. “Хаан банк”-ны жишээг хэлэхэд Гүйцэтгэх захиралын орлогч Д.Батсайхан гэдэг хүний бичсэн албан бичиг байгаа юм. “Хаан банк”-аас явуулсан бичэгээс харахад “Танай ажилчдад зээл олгосон. Харин танай байгууллага хэргийг нааштай шийдэж өгнө үү” гэсэн байгаа юм. Энэ бүр цагаандаа гарсан нөлөөлөл байгаа байхгүй юу. Жирийн бид нарыг очихоор нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зур. Гарын үсэг зурахгүй бол чамайг нөлөөлсөнд тооцно гээд дарамтлаад байдаг мөртлөө өөрсдөө ийм бичиг аваад мөнгөтэй хүнд үйлчилж байна. Тус албан бичиг ирсэнээс хойш долоо хоногийн дараа шүүх хурал болоод иргэнийг хохироосон шүүхийн шийдвэр гарч байна. Шүүгч нар мөнгөтэй хүнд үйлчилдэг, худалдагдчихсан. 10 сая төгрөгнөөс болоод амиа хорлох гээд явж байгаа хүн байна. Гэхэд төрийн сэнтийд суусан хүмүүс нь 30, 40 тэрбумаар нь идэж байна.

Танилц: МҮБХ-ны шинэ бүрэлдэхүүн

Монголын Үндэсний Бөхийн Холбооны наймдугаар ИХ ЭЕ-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн Анхдугаар хуралдаан энэ сарын 3-ны өдөр болсон билээ. Хуралдаанд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 42 нь оролцсон аж. Хурлын эхэнд Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцүүлэг явуулсан байна. Мөн МҮБХ-ны анхны тэргүүн, МУСГЗ Р.Нямдорж үг хэлж, шинэ тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэд тамга тэмдгээ гардуулан өгсөн байна. Эл хурлаар Цэцдийн зөвлөлийн даргыг сонгож батлах, МҮБХ-ны Дэд тэргүүнийг сонгож батлах, МҮБХ-ны Тэргүүлэгчдийг чөлөөлөх, сонгож батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталсан байна. Тэгвэл МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн даргаар, Дархан аварга Г.Өсөхбаяр,  дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаяр нар сонгогджээ. 

Харин МҮБХ-ны ТЭРГҮҮЛЭГЧ гишүүдээр

1. Д.Ганхуяг /улсын арслан/
2. Д.Азжаргал /улсын арслан/
3. Д.Рагчаа /улсын гарьд/
4. И.Доржсамбуу /улсын гарьд/
5.Г.Элбэг /улсын харцага/
6. Л.Бадарч /улсын харцага/
7.Т.Өсөх-Ирээдүй /улсын харцага/
8.Ш.Жаргалсайхан /улсын гарьд/
9. Б.Цогтбаатар /н.б.дарга, бөх судлаач/
10. Ц.Мягмарсүрэн /улсын заан/
11. Ц.Батнасан /бөх тайлбарлагч/
12. Б.Түмэнбаяр /бөхийн зүтгэлтэн/
13. Ё.Амарбаясгалан /гарын даа/ нар сонгогдов.

Дээрх 13 хүн дээр тэргүүн Б. Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Ц.Магалжав нар нэмэгдсэнээр 15 тэргүүлэгч бүрдэж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл