8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймгийн Засаг даргыг хууль зөрчиж томилсон эсэхийг хэлэлцэнэ

2018-04-06 08:46:00

a

09:00 цагт: "Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2018" арга хэмжээ "Blue Sky" Сonvention center-т эхэлнэ.

09:00 цагт:  ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол болон соёлын салбарууд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж буй “Олон нийтийн суралцахуйн төв” сэдэвт семинар НҮБ-ын байрны хурлын танхимд болно.

09:30 цагт:  Үндсэн хуулийн цэц хуралдана. Хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

09:30 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарын хурлын зааланд "Гэр бүл хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан"-ийн нээлтийн арга хэмжээ болно.

10:00 цагт: Төрийн ордны Б танхимд Турк Улсын Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын газрын удирдлагууд хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурна.

10:00 цагт: Нийгмийн эрүүл мэндийн мэргэжил дээшлүүлэх сургалтын нээлт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургалтын танхимд болно.

10:00 цагт:  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Tамгын Газар, Конрад-Аденауэр-Сан, “Хөгжил-Ардчилал” ТББ хамтран “Баялгийн засаглал” чуулганыг Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулна.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт:  Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбатад хууль ёсны гэрчилгээ, тамга гардуулсан тухай болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар гүйцэтгэх захирал, хуульчид, болон бөхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
11:30 цагт:  Зорчигч тээврийн нэгтгэлийн тухай ташаа мэдээлэлд хариулт өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт:  Зорчигч тээврийн нэгтгэлийн үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт: "Гэгээн Муза" 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын Хэвлэлийн бага хурал УДЭТеатрт болно.

13:00 цагт: Авто замын салбарын хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018-2019 онд хийгдэх салбарын бүтээн байгуулалтын талаар танилцуулж, замын компанийханд үүрэг чиглэл өгнө. Хаана: ЗТХЯ-ны 301 тоотод

14:00 цагт: МҮЭСТО-нд Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно.

15:00 цагт: Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад өндөр хурдны интернeт, вебсайт болон компьютер, тоног төхөөрөмж, судалгааны багаж хэрэгсэл гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болно. Хаана: “Блю Скай Тауэр”, “Даймонд танхим

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment