8o
Улаанбаатар хот
mobile menu

Бразилийн Ерөнхийлөгч асан Лула да Сильваг хорихоор болжээ

2018-04-06 09:02:00

Өдгөө 72 настай Бразилийн Ерөнхийлөгч асан Лула да Сильваг давж заалдах шатны шүүхэд заргалдаж байх хооронд нь цагдан хорих шийдвэр гаргажээ. Тус холбооны шүүхээс түүнийг цагдан хорих тухай шийдвэр гаргасны дараа ийн саатуулсан байна. Экс Ерөнхийлөгч өөрийг нь яаж ч буруутгаж байсан ч тус улсад ирэх аравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөө мэдэгдээд байгаа билээ. Хэрэв хууль сахиулах байгууллага түүнийг буруутайг нь тогтоовол 12 жил хүртэлх хорих ял оноох гэнэ. Лула да Сильваг Бразилийн хөгжил цэцэглэлийг эхлүүлсэн хэмээн дэлхий нийтээрээ үнэлж байсан цаг саяхан. Гэвч хэдхэн жилийн дотор элэг нэгтнүүддээ ад үзэгдэж, торны цаана суухад хүрээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл