8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

2018-04-06 11:26:16

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан юм. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уг тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгө гэдэг бол халамж биш манай улсын хүн амаа өсгөх бодлого, хүүхдийг багаас нь баян ядуу хэмээн ялгаварлаж, төрөөс алагчилж үзэж болохгүй хэмээн удаа дараа хэлж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
лам
дэмжиж бна баярлалаа ерөнхийлөгчдөө 2 сартай зээгийг минл гэртээ хөргөгчтэй гээд мөнгийн хассан бсан хүүхэдээ харж бгаа ээж нар бүгд л бусдын нар харж сүүний мөнгөө авч бгаа хүүхдүүдийш алагчилж бхгүй
2018/04/06 202.179.27.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment