8o
Улаанбаатар хот
mobile menu

Фото: Бөөгийн зан үйл үйлдэж байхдаа гал алдаж автомашинаа шатаажээ

2018-04-06 12:28:16

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутагт оршдог “Ээж мод”-ны орчим суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлыг газарт 2018.04.05-ны өдрийн 17:00 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар гарч голомтод очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 11х25 тоотод оршин суугч иргэн С-ийн “Тоyоta- Allion” маркийн УНЛ 60-19 улсын дугаартай суудлын автомашин шатаж байсныг бүрэн унтраалаа.

Иргэн С нь бөөгийн зан үйл үйлдэж байхдаа автомашиныхаа ард арц, хүж уугиулж, ил гал түлсний улмаас гал алдаж автомашинаа шатаасан бөгөөд гал түймрийн зөрчлийг Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч үргэлжлүүлэн шалгаж байна.

Тус газарт 04 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд  “Ээж мод”-ны тахилга болж, хөл хөдөлгөөн ихтэй байгаа тул Онцгой байдлын газраас иргэдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, сэрэмжлүүлэг материалыг тараан галын аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бат
Улс гүрэн мөхөх,ард иргэд нь мунхараар шашин, мухар сүсэг ихэд хүчтэй дэлгэрдэг гэж судлаачид бичсэн байдаг
2018/04/06 66.181.164.47
Гана
Хөөрхий дөө 21 -р зууны Монголчууд. Дэлхий ертөнц Ангараг гаригийг судалж,саран дээр сансрын станцаа байгуулах гэж, цахилгаан автомашины үйлдвэрээр өрсөлдөж байхад бидний байж байгаа царай.
2018/04/06 203.91.115.44
  • Recent
  • Most Read
  • Most Comment