Найзындаа хонохдоо охин дүүг нь хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж, хуулийн байгууллагад шалгуулах талаар албан бус эх сурвалжууд мэдээлсэн. УИХ-ын гишүүн Д.Гантулгын хувьд иргэн Б.Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдож улмаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Хэргийн хохирогч болон нотлох баримт нь ил болсон ч Д.Гантулга гишүүн одоог хүртэл уг хэргийг үйлдээгүй гэх тайлбарыг хэлдэг. Түүний нэр холбогдсон хэрэг одоо прокурорын түвшинд шалгагдаж байгаа. Тэгвэл шүүхийн шийдвэр гарахаас өмнө тэрбээр УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах шийдвэрт хүрсэн аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тодруулахад "Гишүүний бүрэн эрхээсээ татгалзах саналтай байгаа гэдгээ би олон удаа хэлж байсан. Өөрийгөө шалгуулж, үнэнийг олж тогтоолгоно. Өнөөдөр яллагдах тогтоолоо авсан учраас үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээн хэллээ.
Д.Гантулга: Өнөөдөр яллагдагчаар татах тогтоолоо авсан
2018-04-06 14:00:00