УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон асуудлаар тогтоол ирүүлснийг өнөөдөр /2018.04.06/ гардаж авсан талаар мэдээлэл хүргэсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж саяхан "Гишүүний бүрэн эрхээсээ татгалзах саналтай байгаа гэдгээ би олон удаа хэлж байсан. Өөрийгөө шалгуулж, үнэнийг олж тогтоолгоно. Өнөөдөр яллагдах тогтоолоо авсан учраас үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээн мэдэгдсэн. Түүний бүрэн эрхээсээ татгалзах саналын талаар хэлэлцэхээр УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж байна.