Өмнөд Солонгос улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хе авилгын гэмт хэрэгт нэр холбогдож өнгөрсөн 2017 оны 3-р сард түүнийг төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорсон билээ. Түүнийг хээл хахууль төрийн нууц задруулсан эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг 18 зүйл ангиар буруутгаж баривчилсан юм. Өдгөө 66 настай Пак Гын хе баривчлагдаж хоригдсоноос хойш 1 жилийн гаруйн хугацаа өнгөрч өнөөдөр тус хэргийн шүүх хурал болж өндөрлөсөн байна. Тодруулбал, өнөөдөр Пак Гын Хэгийн шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүхээс түүнд 24 жилийн хорих ял оноож, 18 тэрбум воны торгууль ноогдуулсан байна.
Пак Гын Хэд шүүхээс 24 жилийн хорих ял оноолоо
2018-04-06 15:52:12