Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотой хулгай, дээрмийн гэмт хэргийн гаралт ихэссэн байна. Өчигдөр л гэхэд настай эмэгтэйг боож унагаад, дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нуурын ... тоотод оршин суух 51 настай эмэгтэйг үл таних хоёр залуу боож унаган 200 мянган төгрөг бүхий гар цүнхийг дээрэмдсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд суух 16 настай эрэгтэй Э гэгч бусадтай бүлэглэн үйлдснийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Настай эмээг боож унаган дээрэмджээ
2016-02-01 15:02:00