8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар өдөртөө 9-11 хэм дулаан байна

2018-04-07 09:40:00

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хангайн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 10-15 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хангайн уулархаг нутгаар 3-8 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 9-нд  ихэнх нутгаар,10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 8, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 9-нд ихэнх нутгаар,11-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment