8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ

2018-04-07 11:05:00

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тодруулбал, Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат 2016 оны долдугаар сарын 20-ны өдөр 12 дугаар захирамжийг гаргасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц сарын өчигдөр  Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцсэн байна. Уг хуралдаанаар Л.Ганболд нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй болох нь холбогдох хуулийн зохицуулалт болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон тул Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилж, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэж үзэн уг заалтыг түдгэлзүүлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Balai
Ene maanag yu hiihee medej bsan um uu ah yu gene teriig l hiine geed l ter ondor suudald suuj bsan um bish uu
2018/04/07 202.9.43.4
зочин
ха ха ха хуулийг мөн сайн мөрддөг болжээ
2018/04/07 66.181.182.204
  • Recent
  • Most Read
  • Most Comment