8o
Улаанбаатар хот
mobile menu

Газрын алба амралтын өдрөөр ажиллана

2018-04-07 13:30:00

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа тавдугаар  сарын 1-ний өдөр дуусгавар болно. Үүнтэй холбоотойгоор дүүргүүдийн Газрын албаны ачаалал эрс нэмэгдэж байгаа учраас дөрөвдүгээр сарын дуустал бямба гараг бүр 09.30-16.30 цаг хүртэл ажиллана.

Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлөх хуулийн хугацаа дуусч байгаа болон иргэдийн газартай холбоотой хүсэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан ийнхүү амралтын өдөр ажиллаж байгаа юм байна. Ингэснээр иргэд ажлын өдөр цаг заваа алдалгүй амралтын өдөр харьяа дүүргийнхээ газрын албанд хандаж, өөрийн газартай холбоотой хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой болж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цэцгээ
УБ хотод газаргүй иргэд байна Газаргүй үлдсэн иргэддээ тусд нь газар уб-m олгомоор юм Газар авах гэхээр энд тэндгүй дугуй зоогоод авчихсан цахимаар өгнө гэсээр байгаад газаргүй үлдэж байна .
2018/04/08 203.91.115.44
Bolor
Oron nutagt mon adil uu? Suxbaatar aimagt yamar bga bol?
2018/04/07 66.181.160.37
  • Recent
  • Most Read
  • Most Comment