8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд орон байрны хулгай хийжээ

2018-04-07 16:19:46

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид энэ сарын 03-ны өдөр Дорнод аймгийн төвд бусдын иргэдийн орон байранд 7 удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг хулгайлсан З, Н нарыг барьжээ. 

Тэднийг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс баривчлан шалгахад сэжигтэн З өмнө нь гурван удаагийн ял шийтгэл эдэлсэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсээс хүчингийн гэмт хэрэгт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэсгээс танхайн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан нэгэн байжээ. 

 

Харин сэжигтэн Н нь Дундговь аймагт 4 удаагийн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татагдан байцаагдаж байхдаа оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан этгээд байсныг тогтоожээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment