Сонгуулийн тойрог, мандатын асуудлыг өнгөрсөн баасан гарагт УИХ эцэслэсэн шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-аас гаргасан тогтоолд зургаадугаар сарын 11-нээс нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлэхээр заасан байна.
Зургадугаар сарын 17, 18, 19-нд 07.00-22.00 цаг хүртэл гадаадад оршин суугаа иргэдийн, зургадугаар сарын 28-ны 09-22 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өндөр настай, хүнд өвчтэй хүмүүсийн, 29-нд үлдсэн хүмүүсийн саналыг 07-22 цаг хүртэл тус тус авна" гэлээ.
Нэр дэвшигчдийг тойргийн хороо бүртгэдэг байсныг больж ,СЕХ бүртгэн нийт нэр дэвшигчдэд нэгэн зэрэг үнэмлэхийг зургаадугаар сарын 7-нд гардуулах юм байна. Харин нам эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гуравдугаар сард тогтоох гэнэ. Өмнө нь энэ хэмжээг СЕХ тогтоодог байсан бол Үндэсний аудитын газар тогтоохоор шинэ хуулинд заажээ. Харин сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигчид зургаадугаар сарын 11-ээс эхлүүлэх аж
Нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтооно
2016-02-01 15:38:00